Хэн юу хэлэв

Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор 12 тэрбумын тэтгэлэг олгоно

posted Apr 20, 2016, 10:43 PM by Altantsooj Tseveenjav

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн “Сургуулийн     тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан ерөнхий боловсролын 427 сургуульд өчигдөр тэтгэлэг олголоо.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой төслийн энэхүү шалгаруулалтад 450 төсөл шалгарчээ. 380 орчим мянган хүүхдийг хамарч хэрэгжих эдгээр төсөлд нийт хоёр тэрбум. 600 сая төгрөгийн тэттаэг олгож байгаа юм. Нэг 2000-3000 ам-доллар буюу зургаан сая орчим төгрөгийн тэтгэлгээр дэмжиж байгаа ажээ.

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн төвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг  дэмжих зорилготой хэрэгжүүлж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Сургуулийн тэтгэлэг гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих зорилгоор сургуулиуд өөрсдийн хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон төслийн шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ бие даан ажил хэрэг болгохоор “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй нь багш, сурагч бүрийн хөгжил, хамтын ажиллагаа, сургуулийн бие даасан байдалд ихээхэн тус нэмэр  болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн БСШУ-ы сайд Л.Гантөмөр онцлон хэллээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-“Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн зорилго юу вэ?

-Бид боловсролын шинэчлэлийн   хүрээнд сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилж байна. Сургалтийн хөтөлбөр шинчлэгдсэний дараа хичээлүүд шинэчлэгдэж байгаа. Энэхүү шинэчлэлийн үед, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорнпгыг        хэрэгжүүлэхэд уламжлалт аргаараа хичээл заах боломжгүй. Тийм учраас бүх төвшинд багш нар маань арга барилаа сайжруулах ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнийг нийслэл болон бүх орон нутаг, аймаг, суманд нэг зэрэг зохион байгуулж байна. Сайн хичээл явуулахад ямар дэд бүтэц хэрэгтэй вэ гэдэг асуудалтай бид тулгарсан.

Ингээд бид УИХ, Засгийн газарт саналаа тавиад дэлхийн банкнаас зээл авсан. Энэ зээлийн хүрээнд арав гаруй тэрбум төгрөгийг сургуулиудын өөрсдийнх нь санал, санаачилга дээр үндэслэн тэтгэлэг хэлбэрээр олгосноор тухайн сургуулиуд хичээлээ       сайжруулахад зориулагдсан төсөл хэрэгжүүлж байгаа.     Хоёрдугаарт, хүүхдээ хөгжүүлэх хүсэлтэй сургуулиуд өөрсдөө ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ санаачилж      байгаагаараа онцлогтой. Тэд сургууль дээрээ зөвлөл байгуулаад тэтгэлгийн зургаан сая төгрөгөөр юу хийж болох вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр төсөл бичиж өрсөлдсөн.

-Өнгөрсөн хоёрдугаар сард эхний шалгаруулалтад тэнцсэн сургуулиудадтэтгэлэг олгосон. Үр дүн нь ямар байгаа бол?

-Эхний шатны тэтгэлгийг хоёрдугаар сард 200 сургуульд олгосон. Өнөөдөр бол бид 450 төсөл шалгаруулсан. Эдгээр төслийн батламжийг нь өнөөдөр олгож байна. Энэ үеэр өмнө нь тэтгэлэгт хамрагдсан сургуулиуд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийнхөө  тайланг танилцуулж байна. Баянзүрх дүүргийн 87 дугаар сургууль бусаддаа төслөө танилцууллаа.

Эдний сургууль юу хийсэн бэ гэхээр “Судлаач хүүхэд” төсөл хэрэгжүүлсэн. Байгалийн ухааны бүхэл бүтэн танхимыг тохижуулан босгосон. Тус сургуульд 22 багш 20 төрлийн хичээл ордог юм байна. Эдгээр хичээлд ямар багаж хамгийн их хэрэглэгддэг вэ гэх мэтээр судалгаа хийсэн байна. Ингээд судалж байгаад лабораторийн багаж хэрэгслээ авчээ. Одоо сурагчид багштайгаа хамт . шинжлэх ухаан, танин мэдэхүйн аяллыг амжилттай хийж чадаж байна.

Энэ юу хэлж байна вэ гэхээр яам ч юм уу, аль нэг газраас та нар үүнийг хий гэхээс илүү та бүхэн юу хийж чадах вэ, юу хэрэгтэй байна вэ, жишээ нь монгол хэлнийхээ сургалтыг     сайжруулахад юу хэрэгтэй байна, дуу хөгжим,        математикийн хичээлийг       сайжруулахад юу хэрэгтэй байна вэ, ямар орчин нөхцөл хэрэгтэй вэ гэдэг дээр өөрсдийнх нь саналыг авах нь үр дүнтэй. Үүн дээр үндэслээд бид 1000 гаруй төсөл хэрэгжүүлнэ. Санхүүгийн хүндрэлтэй энэ үед эдгээр төсөлд 12 тэрбум төгрөг зарцуулахаар шийдэж байгаагаараа онцлог.

-Тэгэхээр энэхүү тэтгэлэг цаашид үргэлжилнэ гэсэн үг үү?

-Багш нар болон сургуулийн санаачилгаар хичээлийн орчин, сургалтын чанар сайжирч байгаа нь энэ тэтгэлгийн үр дүн. Мөн багш нар бусадтайгаа туршлагаа хуваалцах боломжийг бий болгож байгаа юм. Тиймээс математикийн ганц багш хичээлээ сайжруулах биш математикийн таван багш цуглараад сайн хичээл боловсруулж байгаагаараа үнэхээр давуу талыг би болгож байгаа юм. “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эхний шатны үр дүн гарч байна. Энэ удаа олгож байгаа хоёрдугаар шатны төслийг бид хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Тэтгэлэгт төслүүд богинохон хугацаанд        амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс энэ удаагийн төслүүд 50 хувь нь хэрэгжсэний дараа гуравдугаар шатны тэтгэлгийг ирэх зургадугаар сардаа баггаан олгох юм.

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн ассиоциацийн 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй    зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. Энэ төслийн хүрээнд бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын төвшинд ихээхэн ач холбогдол өгч буй SТЕМ боловсролыг хөгжүүлэх, боловсролын  чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ ажээ.

Энэхүү зорилго эхнээсээ биелж, “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр“-ийн анхан шатны шалгаруулалтад хамрагдсан сургуулиудад тодорхой үр дүн гарсан байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 сургуулиас 13 сургууль эхний шатны тэтгэлэгг шалгарчээ. Эдгээр сургуулийн хэрэгжүүлсэн төсөлд нийт 10282 хүүхэд хамрагдан үр шимийг нь хүртсэн гэсэн тооцоо гарсан байна.

Сурагчдын математик сэттэлгээ, авьяас билгийг хөгжүүлэх, амьдрах чадварыг дэмжих, сургуулийн менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдэд сургуулийн тэтгэлэг олгожээ. Энэ бүхний үр дүнд хүүхдүүд өөрсдийн сонгосон, сонирхсон хичээлдээ маш дуртай, санаачилгатай оролцох болжээ. Бага ангийн багш нарын дунд тоог хэрхэн олон аргаар бодох талаар сургалт явуулсан бөгөөд сурагчдад энэ аргыг зааснаар тэдний математик сэтгэлгээ хөгжиж байгаа гэнэ.

Хоёрхон сарын өмнө  тэтгэлэгт хамрагдсан сургуулиудад ийм үр дүн гарч байгаа нь дараагийн шатанд шалгарсан төслүүд амжилттай хэрэгжих баталгаа, сайн туршлага болж өгч байгаа ажээ. Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын дунд сургууль бага    ангийн байгалийн ухааны хичээлийг туршилтад суурилан явуулах үндэслэлээр “Амьд ертөнц” төсөл бичсэн нь шалгарч өчигдөр тэтгэлэг гардсан юм. Тус сургууль хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгодоо   тулгуурлан байгалийн ухааны хичээлийг туршилтад суурилан, эцэг эх, багш, сурагчдын бүх талын оролцоотойгоор явуулахаар төлөвлөжээ.

Харин Сүхбаатар дүүргийн 131    дүгээр     сургуулийн захирал С.Эрдэнэчимэг “Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан иргэний боловсрол, хичээлээс гадуурхи үйл ажиллагаа, амьдрах чадварт сургах үйл ажиллагааг бага боловсролын хүрээнд тусгайлсан нэг кабинетаар оруулах явцдаа интеграцчилах замаар хүүхдэд чадвар олгох боломжтой гэж үзээд сургалтыг дэмжих үйл ажиллагааны төв байгуулахаар төлөвлөсөн” хэмээн ярьж байна. Тус сургууль уг төслийг хэрэгжүүлснээр цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд олон чадвар эзэмшинэ гэж тооцжээ.

Л.Гантөмөр: Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна

posted Apr 14, 2016, 12:48 AM by Алтанцоож Ц

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Түүнд ямар агуулга тусгасан бэ?


-Төрөөс боловсролын талаар баримтлах 10 жилийн бодлогоо шинэчлээд баталсан байгаа. Ингэхдээ Монгол орны эдийн засгийн хөгжил 2026 онд ямар байх, үүнд боловсрол ямар үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхой хийж өгсөн. Монгол мэдлэгийн эдийн засагтай, шинжлэх ухааны орон болно. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуйгаас татгалзана гэсэн үг биш. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх жинг огцом нэмэгдүүлнэ. Түүнийг бүтээх ард түмэн, залуу үеийг бий болгоход боловсрол өөрийн зорилгыг чиглүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа.

Мэдлэгийн эдийн засагтай буюу зөвхөн нүүрснээс хамааралтай эдийн засагтай орон биш байх энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролын зорилтыг маш тодорхой зааж өгсөн. Энэ бол хүний насан туршдаа хөгжих хөгжлийн суурь үе юм. Мөн бага боловсрол бол өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох чадвар гэх мэт чадварыг эзэмших суурь үе. Суурь боловсролоо  мэдлэг эзэмшихийн хажуугаар суралцах арга барилуудыг эзэмшсэн, шийдвэр гаргахад суралцсан, аливаад зөв хандах байдлуудыг эзэмшсэн байх зорилго агуулна гээд тодорхой зааж өгсөн л дөө.

Түүнчлэн ахлах боловсролын гурван жилд бие дааж суралцах чадварыг олгоно. Мэдлэгийн эдийн засагтай орон болохын тулд насан туршийн боловсрол эзэмшдэг тийм Монголын ард түмэнтэй, боловсролын тогтолцоотой болохюм. Иймэрхүүбайдлаар зорилгууд их тодорхой болсон байгаа. Дээд боловсролын дөрвөн жилийн хугацаанд тухайн мэргэжлийг өөрийн мэдлэг болгохоос гадна мэдлэгээ шингээж өөрөөр хэлбэл сэтгэн боддог, шинээр төлөвлөдөг. Сургууль төгсөөд гарахдаа өөрийн бизнесээ эхлүүлж чаддаг.

Тэр бизнесээ эхлүүлэхэд төр нь дэмжлэг үзүүлдэг байх зорилтуудыг дэвшүүлсэн. Сургууль болоод бусад байгууллагуудынхаа шинжлэхухааны чадамжийгнь өргөжүүлнэ. Шинжлэх ухааны үнэ цэн, зардлын хэмжээг нэмэгдүүлнэ. Ажиллах орчныг нь бүрдүүлж өгнө. Тухайлбал их сургуулийн багш нар  хичээл заахын хажуугаар судалгаа хийдэг цагтай, судалгааны ажлын орлоготой байдаг. Цаашдаа ажлынхаа үр дүнгээр эхлэлийн компани байгуулах юм бол тухайн компанийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бүрдүүлдэг болно. Бид саяхнаас хоёр ч шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг эхлүүлээд байна шүү дээ. Нэг нь хуучнаар Технологи инновацийн төв байсан бол одоо МУИС, ШУТИС-ийн дэргэдэх шинжлэх ухааны парк болж байна. Ийм цогц боловсролын шинэ бодпогыг УИХ баталсан.

-Бодлогын баримт бичигтэйгээ уялдуулаад Боловсролын тухай хуулиудын хэлэлцүүлэг явж байна. Үүнд орж буй өөрчлөлтийн талаар?


-Хуульд өөрчлөлтөө оруулаад эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна. Хуулийн өөрчлөлт дээр мэдээж сургуулийн өмнөх боловсролыг олгоход дээр хэлдэг хөгжлийн суурь үеийг хангахын тулд зайлшгүй хийгдэх тодорхой тодотголууд хийж байна. Бага боловсролоо дэмжсэн маш тодорхой бодлогууд орж байгаа. Жишээ нь, сумын сургуулийн сургалтын"-зардал' дээр итгэлцүүр тогтоогоод тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх хууль батлагдаж байна. Мөн малчны хүүхдийн нэгдүгээр ангийн боловсролыг заримд нь зайны сургалтын хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх санал хууль дээр дэмжигдээд явж байна.

Дээд боловсролын байгууллагуудыг бие даалгах, хараат бус болгох маш тодорхой санал санаачилгууд гарч ирж байгаа. Ялангуяа удирдах зөвлөл рүү эрх мэдлийг шилжүүлж байна. Удирдах зөвлөл нь хараат бус байх эрхийг нь хуульчилсан. Ашгийн төлөө ажиллах боломжийг нь гаргаж өгч байгаа. Нэг үгээр судалгааны ажлуудаар дамжуулаад дэргэдээ компани байгуулах, эдийн засгийг солонгоруулах боломж дээд боловсролын байгууллагуудад байна. Тийм учраас эрхийг нь шилжүүлж өгье гэж байгаа.

Мөн сургуулиудын чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийлээ.

Сүүлийн хоёр жил бид магадлан итгэмжлэлийн байгууллагыг хөл дээр нь зогсоохын тулд олон улсын магадлан итгэмжлэлийн бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Магадлан итгэмжлэлийн байгууллага нь хянадаг байхаас гадна хөгжүүлдэг энэ чадамжийг бид хийж өгсөн. Хуулиар бодитой магадлан итгэмжлэлээр орж байж хөтөлбөрөө батлуулдаг, сургалтын эрхээ авдаг магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын хөгжлийг тодорхойлдог, хаадаг, нээдэг эрхтэй бие даасан байгууллага гаргаж өгч байгаагаар том давуу талтай. Хувийн сургууль зөвхөн үүсгэн байгуулагчийн эрх мэдэлд байдаг биш хувийн сургууль ч хараат бус удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөл сургуулийнхаа хөгжлийг тодорхойлдог болно. Өөрөөр хэлбэл сургалтын байгууллага нэг хүнийх биш олон нийтийн байгууллага болж хөгжих шаардлагууд шинэ хуульд сууж байгаагаараа ач холбогдолтой.

-Малчны хүүхдийг заавал зургаан настайд нь сургуульд элсүүлэхгүй байж болох тухай асуудал олны анхаарлыг их татаж байгаа. Хэрэв малчдын хүүхэд сургууль завсардах эрхтэй болчихвол үеийнхнээсээ орхигдох, ингэснээр гадуурхагдаж малчин хэвээрээ үлдэх юм биш үү?

-Ер нь бол зургаан настайгаасаа сургуульд орж эхэлдэг зарчим өөрчлөгдөөгүй. Хуулиар зургаан настайгаасаа сургуульд орно. Үнэхээр амьдралын шаардлагаар долоон настайд нь оруулъя гэвэл зургаан настайд нь зайны сургалтад хамруулдаг байх юм. Зайны сургалтыг бид Архангай, Өвөрхангай аймгуудад туршиж үзсэн. Олон улсын байгууллагуудтай хамтраад туршилтын ажил хийчихлээ. Болж байна. Хүүхдийн хөгжил гэрийн нөхцөлд яаж хийгдэх вэ.

Яаж үлгэр ном зохиолтой танилцах ажлыг хийж болох вэ гэдэг ажлуудыг өнгөрсөн хоёр жил бид сургуулийн өмнөх боловсролыг хувилбарт сургалтаар малчдын хүүхдүүдийг сургах ажлыг зохион байгуулаад үр дүнд хүрчихлээ. Одоо тэр нэгдүгээр ангидаа үнэхээр дотуур байранд байж чадахгүй. Нөгөө талаар сургуульд  сурч чадахгүй хүүхдүүдийн талаар тодорхой шийдлийг сургуулийн зөвлөлд эрхийг нь олгож байгаа. Сургуулийн зөвлөлд багш, эцэг эх, төгсөгч, сум орон нутгийн удирдлагуудын төлөөлөл бий. Тэр улсууд ярилцаад зайны сургалтад хамруулах уу, дотуур байрандаа байлгах уу гэдгийг шийднэ.

Ер нь бол бид энэ дотуур байрны нөхцөл боломжийг сайжруулах бодлогыг хуульд хийж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, хувьсах зардлыг сумын сургууль дээр нэмж өгч байгаагийн цаад шалтгаан дотуур байрны нэгдүгээр ангийн хүүхдийн асрагч багш гэдэг орон тоог бий болгоё гэж байгаа. Хэрвээ асрагч багштай болчих юм бол нэг сумын дотуур байранд 7-10 нэгдүгээр ангийн хүүхэд байгаа юм. Тэгэхээр тэдэнд зориулсан бүтэн өдөр ажилладаг багш байна гэдэг бол заавал зайны сургалтад хамрагдахгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг. Тийм учраас бид уян хатан, нэг хоёр хүүхэд дээр асуудал гарвал шийдэж чаддаг байя гэж байгаа.

Түүнээс биш хавтгайрсан зүйл бол аль ч түвшиндээ явахгүй. Манай малчдын нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн тоо 10 мянга орчим байгаа. Үүнээс 600 гаруй нь долоон настайдаа ороод байгаа. Яг одоо тэгж ороод байгаа үзэгдэл байгаа байхгүй юу. Энэ байгаа нөхцөл байдлыг бид илүү хүүхдийн ая тух, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь харгалзсан, амьдралд нийцсэн байдлаар зохиох шаардлага байна. Бид хувилбарт сонголтуудыг бий болгож өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс долоон настай оруул гэсэн хууль биш шүү дээ.

-Хүмүүсийн дунд аль нэг сайд гарч ирээд боловсролын бодлогыг өөрчлөөд байгаа мэт ойлголт байдаг. Хүүхэд бүрийг тэгш хамруулах хөтөлбөрийг та эхлүүлсэн. Энэ цаашдаа хэр тогтвортой байх бол?


-Монголын боловсролын хөгжил бол улс орныхоо нийгмийн хөгжлийг тодорхойлж ирсэн л дээ. Одоо нийгмийнхээ хөгжпийг харахад манай улсад гарцаагүй мэдлэгт суурилсан нийгэм байгуулагдана. Мэдлэгт суурилсан нийгэм Монголд байгуулагдах юм бол энэ нийгмийг байгуулах улсууд нь хүн бүр хүн талаасаа хөгжсөн байх хэрэгтэй. Тухайн нийгмийг авч явах хүмүүсийг гаргаж ирэх, тэр нийгмийг бий болгох эздийг гаргаж ирэхийн тулд хүн бүрээ хөгжүүлэх шаардлагатай. Ингээд хүүхэд төвтэй сургалт руу ухрахгүйгээр урагшиллаа шүү дээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого нь өмнөх бодлогуудаас тэс өөр зүйл биш.

Манай багш нар үнэхээр хичээж ажиллаж байсан. Цаашдаа ч хичээж ажиллах болно. Харин төрийн бодлого нь өөрөө багш бүрийн, хүүхэд бүрийн хөгжлийг дэмждэг ийм төрийн бодлого байх хэрэгтэй. Энэ бол цаг үе нь өөрөө шаардсан шаардлага юм л даа. Мэдээлэлжсэн нийгэм бий боллоо. Хэдхэн жилийн өмнө гар утас гэж ямар юм байлаа. Компьютер юу байлаа. Маргаашийн гар утас, интернэтийн хурдыг төсөөлөөд үз. Маргаашийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл барилгын ажлыг төсөөлөөд үз. Барилга, автомашины стандарт бүгд хувьсан өөрчлөгдөнө.

Япон, Сингапур, Америк 2030 онд хөдөлмөрийн зах зээлээ харах юм бол үйлдвэрлэлийн  салбар ихэнхдээ автоматжих юм байна гэж байна. Тийм учраас энэ ард түмэн маань ямар ажил хийх вэ. Гарцаагүй дулаарлаас болоод хөдөө аж ахуй өөрчлөгдөнө. Монголын барилгажилтын ажилтехнологийн шинэчлэлээ дагаад өөрчлөгдөнө. Үйлдвэрлэл автоматжина. Тийм учраас Монголын ирээдүй яаж амьдрах вэ гээд ч харах юм бол цоо шинэ мэдлэг үйлдвэрлэдэг л ард түмэн болно. Нэг үгээр хэлбэл өөрөө өөрийнхөө амьдрах орон зайг тодорхойлж чаддаг болно. Үүнийг гаргаж ирэхийн тулд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого гарцаагүй цаашаа үргэлжлэнэ. Өнөөдөр дөрвөн жил яваад үр дүнгээ өгчихөж байгаа гэж болохгүй. Энэ бол урт хугацааны бодлого. Бид үүнд зориулж багш нараа бэлдэж байна. 
      
-Багшаар суралцвал сургалтын төлбөрөөс хөнгөлдөг хөнгөлөлтөөр үү? 

-Сүүлийн дөрвөн жил бид өндөр оноотой элсэгч буюу сайн сурдаг залуучуудаа үнэгүй сургалаа шүү дээ. Энэ залуус багш болж ажпын байран дээрээ очоод дахиад хөгжинө. Арынх нь залуучуудыг бид бас багш болгоно. Сургуулийн удирдлагын менежмент өөрчлөгдөж байна. Цахим засаглал бий болчихлоо.

Ингээд энэ юм цаашаагаа хөгжинө. Хөгжихдөө нэр томьёоны хувьд өөрчлөгдөж болно. Би дахиад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого  үргэлжлээд явахдаа нийгэмд их илүү нээлттэй боловсрол болж хөгжинө гэж харж байгаа. Нийгмийн илүү оролцоотой болно гэж харж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд оролцдог, музей номын сан сургалтын нэг хэсэг болж оролцдог болно. Дээд сургуулийн байгууллагатай Засгийн газар хамтраад асуудлаа шийддэг. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй, нийгмийг урагшлуулсан бодлого болж  дараагийн 2020 оноос хойш тийм хөгжил биднийг хүлээж байгаа.

Жишээлбэл, Дэлхийд өрсөлдөх монгол хүн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шилдэг сургуульд суралцаж байгаа бодлого улам л хүрээгээ тэлнэ. Урьд нь манайхаас жилд гурав дөрөвхөн хүүхэд дэлхийн шилдэг 100 сургуульд явдаг байсан бол саяын дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 350 хүрэх гэж байна шүү дээ. Энэ бол гайхамшиг. Дараагийн дөрвөн жилд 350 чинь 1000 хүрнэ. Тэрний дараагийн жилүүдэд 2000 хүрнэ.

Тэр залуучууд Монголдоо ирэхээрээ цоо шинэ зүйлийг хийнэ. 1000 инженер төсөл дуусахад 2000 инженер болж гарч ирнэ. 1000 инженер төслийн хүрээнд бид дэлхийн шаардлага хангасан 400 гаруй багштай болно. Дэлхийн шаардлагад тохирсон тэргүүлсэн инженерийн сургалтын хөтөлбөртэй болох юм. Одоо анагаахын их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэгт дэлхийн хүмүүс ирж сурдаг, судалгаа хийдэг төв болно. Тэгээд юм гэдэг урагшаа хөгжөөд л байна.

-Танай газрын даргатай холбоотой Мүүний шашны талаар нэг хэсэг шуугилаа. Түүнээс шалтгаалаад ажлаас халагдах өргөдлөө өгч, мэдээлэл хийсэн. Энэ үйл явдлыг юу гэж үзэж байна вэ?


-Хүүхдүүд чинь биднээс илүү болчихсон. Илүү байгаа нь мэдэгдээд байна. Жишээлбэл MIT-д дөрвөн жил тасралтгүй хүүхэд элслээ. Дэлхийн шилдэг 20 сургуульд тасралтгүй 50-60-аараа тэнцэж байна. Энэ чинь тэр их том том хүн амтай оронд ч олдоод байдаггүй чадвар шүү дээ. Мөн багш нараа муулдгаа боль. Ямар хичээл заахаа багш нар мэдэж байгаа. Тэд чинь боловсролтой хүмүүс шүү дээ. Ганц нэг дутагдал байж болно. Түүнийг нь 40, 50 мянган хүнд нялзааж ярьдгаа болих хэрэгтэй.

Багш нараа хүндэлдэг. хайрладаг болох хэрэгтэй. Тэд ар гэрээ хаяад зүтгэж байгаа шүү дээ. Тэд Л.Гантөмөр үүнийг заа гэхээр заадаг юм биш. Сургууль бол шинжлэх ухааны мэдлэг өгдөг газар. Энэ ямар ч шашинтай холбоотой байх үндэс байхгүй. Шинжлэх ухаан шашин хоёр чинь тусдаа зүйл. Шинжлэх ухаан бол батлагдсан нотлогдсон ажлыг ажил хэрэг болгодог. Шашин бол төсөөлөл шүү. Баталгаа байхгүй. Дахин хэлэхэд боловсрол бол шинжлэх ухаан. Одоо сонгууль дөхөхөөр янз бүрийн дайралт зөндөө ирэх байх. Боловсролын салбарыг ч тойрохгүй. Гэхдээ дөрвөн жилийн турш боловсролын салбарын тухай юу ч яриагүй хэрнээ одоо шүүмжилж байгаа хүмүүс бол улстөржиж л байгаа хэрэг шүү дээ.

Буруу байвал цаг тухайд нь анхааруулж байх хэрэгтэй биз дээ. Би тэр улстөржихийг хүсч байгаа хүмүүст зориулаад танай сониноор ганцхан үг хэлмээр байна. Монголын хүүхдүүд рүүгээ битгий нулимаарай. Монголынхоо багш нар руу битгий нулимаарай. Монголын боловсрол чинь 90 жилийн түүхтэй юм. Цаашаа улам хөгжиж, шинэчлэгдэнэ. Шинэчлэл, чанар, хөгжил гэдэг үгнээс битгий ай. Энэ чинь хийгдэх ажил. Өөрчлөлт гэдэг үгнээс битгий ай. Бүх хүн төрөлхтөн өөрчлөгддөг юм.

Тийм учраас урагшаа харъя, хөгжил рүүгээ явъя гэж хэлмээр байна. Хөгжлийг авчрах тэр ард түмнийг төрүүлье. Түүний төлөө л бид явах ёстой. Тэгж байж л энэ гүрэн үнэхээр сайхан амьдардаг ард түмэнтэй болно. Бусад юмаар улс төрөөхийцгээ. Боловсролоор улс төр хийх бол гэмт хэрэг шүү гэж хэлмээр байна. Монголын хүүхдүүд улс төрийн тапбар болж болохгүй. Өнөөдөр чаддаг юм бол энэ асуудлуудаа шийд л дээ. Байгалиа хамгаал л даа, уул уурхайгаа хөгжүүл л дээ, эдийн засгаа босго л доо. Тэр дээрээ маргалд.

-Б.Насанбаяр өргөдлөө өгч байгаагаа мэдэгдэж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?

-Тэр өргөдлийг надад өгдөг зүйл биш шүү дээ. Төрийн албаны хуулиараа яамны төрийн албаны салбар зөвлөлд өгдөг. Төрийн албаны салбар зөвлөл нь асуудлаа шийддэг. Мэдээж тэр ажил хийж байсан хүн гэнэт ажил өгөхөд хүрвэл ажлаа хүлээлцэх, зарим нэг зүйлээ эзэнтэй болгох гээд процессууд явагдах л байх.

-Та нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэг. Сонгууль дөхсөн энэ үед Сонгуулийн хуульд янз бүрийн өөрчлөлт оруулах санал гарч байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирээдүйн Монголын хөгжлийг яаж хийх вэ гэдгийг бодож, үүний араас явдаг хүмүүс бол нэг, хоёр удаагийн сонгуулийг үнэхээр анзаардаггүй юм байна. Яг үнэнийг хэлье. Сонгуулийн хуулийн талаар анзаарч байгаа юм надад юу ч алга. Дахиаджаахан хугацаа байна. Энэ ахлах ангийн хөтөлбөрийг дуусгамаар байна. Бүтээлч оюутны тэтгэлгээ өгчихмөөр байна. Би бол энэ сонгуульд ямар хэмжээнд оролцож чадахаа мэдэхгүй байна. Үнэхээр анхаарахгүй байгаа. Тэр талаар бодох зав гарахгүй байна.

-Та ирэх сонгуулиар Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөх үү?

-Ардчилсан нам өрсөлд гэвэл өрсөлдөнө. Боль гэвэл болино. Бид чинь намынхаа даалгавраар л явж ирсэн хүмүүс шүү дээ. Миний улстөрийн амьдрал тодорхой болсон. Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна. Хүмүүс мөрөөдлөө гаргаад түүндээ улс төрийн олж авсан боломж бололцоогоо дайчлах нь надад зөв санагддаг. Юм болгон руу ороод зөв буруугийн талаар бодоод судлаад байх тийм цаг хэнд ч байхгүй. Тийм учраас нам яв гэвэл явна. Гэхдээ би хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг бодлогоо улам эрчийг нь авхуулахын төлөө улстөрийн үйл ажиллагаанаас ухрахгүй. Улс төр гэдэг дотор зөвхөн Их хурал ч юм уу нэг намын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Хэдэн мянган багш, эрдэмтэнтэйгээ хамтраад хийж байсан ажлаа улам өндөр түвшинд гаргахын төлөө зүтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: өдрийн сонин

Нэгдүгээр сургууль таньдаа сөгдөн мөргөмү!

posted Mar 17, 2016, 6:32 PM by Алтанцоож Ц

(Төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойд) 




1964 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 1-ийн “Г” ангийн алтан босгыг алхан орж билээ. Аав ээж, эмээ гурав маань хөтөлж очоод ээж маань патиардаж үлдээсэн түүхэн зураг энд  байна. 1964 онд цувраад алхаж явсан хөвгүүд охид өнөөдөр ийм болчихоод, өтөлчихөөд байцгааж байгаа зургийг мөн зэрэгцүүллээ. 



Энэ сургуульд гол төлөв 1-р 40 мянгат, 2-р 40 мянгат, 50 мянгатын хүүхдүүд суралцдаг, тэр үедээ л элитийнхний сургууль байв. Зиндаархвал дээд элитийнхэн нь Орос 3-р сургууль (одоогийнхоор бол Далай ээж захын чанх өмнөх), Орос 2-р сургууль (Төмөр замд), манай 1-р сургууль, 23-р сургуульд суралцаж байв. Бусад сургуулийнхныг би муу хэлж байгаа юм биш, гэхдээ бодит байдал дээр ялгаа зиндаа их байсан болоод л тэгж хэлж байна. Манай сургуулийн ахуй орчин ч гэж тэр үедээ л (одоо ч тэр хэвээрээ) тасархай байсансан. Хотын яг төвд, цэвэр цэмцгэр, нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалынхтай хаяа нийлэх шахуу, тухайн үедээ 1940-өөд онд Улаанбаатарын хамгийн өндөр барилга нь тэр үеийн  Засгийн газрын байр, манай сургууль хоёр  байсан гэлцдэг.   

Одоо ОХУ-ын Элчин сайдын яам байгаа энэ газар чинь навтгар дан шавар байшингууд бүхий гэр хороолол байсан юм. Зүүн талд нь залгаад нурсан байшингийн туурин дээр бид цэрэг болж байлдаж тоглоно. Дараа нь тэр хавийг газарт оруулаад хашаа хатгаад орос цэргүүд ирж байрлан лут бүтээн байгуулалт эхлүүлж байв. Тоглоомын талбай хумигдлаа. Тэгэхээр нь сургуулийнхаа арын хашаанд шилжиж тоглодог болов. Оросын ЭСЯ-ны барилгын хашааны модыг мөн ч олон удаа суга татаж буу шийдэм, өвөлдөө хоккейны цохиур мод хийсэн байх. Манай дэггүй банди нар орос цэргүүдтэй тамхи арилжаалж татна. Акурк хамт түүлцэж л явлаа. 

Намрын адаг сард Польшийн Төрийн Зөвлөлийн дарга маршал М.Спыхальскийг угтаж авах жагсаалд оролцоод ангиараа цөөрөмд сэлж осгож үхэн  алдаж байлаа. Би манлайлж ус руу орж байснаа санаж байна. Энэ нь Их тэнгэр явдаг зам дагуу, Туулын наад бургасанд байсан том тогтоол ус л даа. Манай сургуулийн урд талын шинэ хороолллыг (220 мянгат) хятадууд барьж байсныг их сонирхож тэр хавиар их явна. Гэтэл “Соёлын хувьсгал” дэгдээд хятадууд хөөгдөж тэр хороолол эзгүйрлээ. Дутуу орхисон олон байшинд, миний санаж байгаагаар Баянгол зочид буудлын барилга дотор их  ч тоглосон доо. Яаж унаж үхчээгүй юм. Анги, сургуульдаа олон арван найзтай, ер нь их нийтэч хүүхэд явлаа би. Одоо ч гэсэн найзууд хэвээрээ үлдсэн, хүүхэд цагийн найзуудаа хүндэтгэж үздэг. Хүүхэд цагийн найз нөхдөд бол ямар ч ашиг сонирхол байдаггүй гэж би боддог. Тиймдээ ч хүүхэд насны үерхлийг хамгийн нандин нь гэж үздэг шүү.

Биднийг нягтруулахад манай ангийн багш Шониүндондогийн (Шондук) байгуулсан гавьяа нэн их ээ гэж би хувьдаа боддог юм. Хорвоог орхисон энэ багшаа би хэргээр алдаршуулж байна. Үр хүүхэд ач зээ нар нь уншиг. Эрхүүд их сургууль төгсөөд манай ангийг 7-р ангиас даасан тэрээр маш их нийтэч, өргөн мэдлэгтэй, маш сайн орос хэлтэй, урлагийн авьяастай, шогч нөхөр байсан юм. Цэл залуу боловч лагс том биетэй, халимагаа арагш нь самнадагаас их овортой харагддагсан. Намар, хавартаа биднийг зохион байгуулаад Сонгинын бургасанд салхинд гарч хонтуутаар амраана, тоглуулна, янз бүрийн тэмцээн зохион байгуулна. Бороо, цас, шороонд норно, хөрнө, даарна, галын наадам хийнэ. Хээрийн хоол хийж идээд майханд шуугилдаад хонох хичнээн сайхан байсан гээч. Тэр зугаалгыг бид тэсэн ядан хүлээгдэгсэн.


Цасны баяраар

Өглөөний сонсгол гэдгийг Шондук багш маань санаачлан эцэг эхчүүдээр ээлжлэн хийлгэнэ. Манай анги 1-р сургуулийнхаа 3-р давхрын 35 тоот өрөөнд байрлана. Тэр ангийг физикийн кабинет болгон тохижуулах нөр их ажлыг Шондук багш маань маниусын хүчээр хийж билээ. Бид чинь хэрдээ л дархан, мужаан явлаа. Ялангуяа шөнө хонож ажиллах донтой байж билээ.  Тэр үед заал авна гэж нэг зугаатай ажил байсансан.  Одоо хэвээрээ байх. Бид заал аваад шавайгаа ханаталаа сагсан бөмбөг тоглодогсон. Шондук багш маань дунд нь орчихоод л, тэр том лагс биеийг үл хайхран үеийн юм шиг л үзчихнэ шүү дээ. Гадаад ертөнцийн талаар маш их юм ярьж өгдөгсөн. Уншсан сонссон гэж жигтэйхэн их. 

Ер нь кабинет тохижуулахаас эхлүүлээд анги угаах хүртэл бүх ажлыг Шондук багш маань сонирхолтой болгочихдог байсан тул тэр нь залхаалт биш, харин ч бидний хувьд зугаа цэнгэл маягтай, гар нийлээд амархан бүтдэг, нэг ёсны хөдөлмөрийн хүмүүжлийн хэлбэр байлаа. Бид тэгж нягтарсныхаа ачаар улсын хоёр ч удаагийн олимпиадад түрүүлж, сургуульдаа спортоор тэргүүлж чадсан юм (манай анги 1972 оны улсын  орос хэлний, 1974 оны улсын монгол хэлний  олимпиадын аварга анги). Бид орос багшаар орос хэл заалгадаг, гадаадад төгссөн багш нар анги даадаг тийм сургууль тэр үед түгээмэл байсан бил үү? Тоо бодлого, физик, хими, гадаад хэлээр тасралтгүй нүддэг, тэгээд бүр тооны тусгай ангитай сургууль манайхаас өөр байгаагүй. Улсын хэмжээний бүх олимпиадын аварга зөвхөн манай сургуулиас л төрдөг байв. Манай 1-р дунд сургуулиас төрсөн төр-нийгэм, шинжлэх ухаан, бизнесийн алдартнууд гэвэл тоймоо алдана даа. Тийм аймгийн тийм сум байгуулагдсаны төдөн жилийн ойд, нутгийн зөвлөл, нутгийн салбар зөвлөлөөс, манайхаас төрсөн алдартнууд, гавьяатнууд гээд олон ном, сэтгүүл, цомог бишгүй байдаг даа. Хэрэв 1-р сургуулиас төрсөн, эл сургуулиар овоглодог алдартан гээд ном хэвлүүлбэл лав өлхөн хэдэн боть гараад ирж магад. 

Ер нь аливаа хүний ертөнцийг үзэх үзэл дунд сургуульд төлөвшдөг шиг санагддаг. Гэхдээ цаашаа суралцах, ажиллах явцад ертөнцийг үзэх үзэл, бодол санаа нь  өөрчлөгдөж, ухаан суух тал руугаа явдаг шиг байгаа юм.  Бид, би дунд сургуулийн сурагч байхдаа юу ч хийхэд бэлэн, яавал ч яах зоригтой байсан байх. Зоригтой дээрээ ухаантай байх суурийг манай 1-р сургууль бат тавьж өгсөн дөө. Үүнийг би хаана ч хэлнэ чиг, батална чиг...

Нийтлэлийг Нийтлэлч БАЯРХҮҮ хуудаснаас авав


УРАН ИЛТГЭГЧ БОЛОХ 12 АЛХАМ

posted Jan 3, 2016, 6:14 PM by Алтанцоож Ц

Соронзон мэт татах хүчтэй УРАН ИЛТГЭГЧ болох 12 алхам
Монголд яриаг нь хэдэн ч цагаар сонсоод уйдамгүй уран илтгэгч нар шинээр төрөн гарч байгааг та мэдэж байгаа биз ээ. Гэтэл харамсалтай нь энэ чадварыг бүрэн эзэмшсэн хүн тун цөөхөн.
PowerPoint бол ямар нэгэн үзүүлэн таниулах материал бэлтгэдэг програм гэдгийг та мэдэж байгаа биз ээ. Гэтэл presentation буюу танилцуулга материалаа бэлтгэх бол асуудлын өчүүхэн хэсэг юм. Та түүнийгээ хуралд оролцогч хүмүүст зөв хүргэж чадахгүй бол тэр чинь хий хоосон ажил болж хувирна. Мэдээж сайн танилцуулга таны дотнын туслагч болно. Гэхдээ л хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлж, санаагаа зөв ойлгуулах эсэх тань зөвхөн танаас шалтгаална. Иймээс уран илтгэгч болоход тань туслах 12 алхмыг хүргэж байна.
Хэлсэн ярьсан үгс нь удаан хугацааны дараа ч гэсэн чихэнд сонсогдох шиг болдог уран илтгэгчдийн талаар та сонсож, тэдний илтгэлийг нүдээр үзэж, чихээр сонсож байсан биз дээ. Уран илтгэгч хүний ярьж байгааг сонсож байгаа хүмүүс юуны түрүүнд аз жаргалтай байх ёстой. Уран илтгэгч хүн таны тархийг өөрийн үзэмжээр удирдаж, таны бодол санааг нэвт шувт мэдэж байдаг. Тэгэхээр уран илтгэл гэдэг бол танд гутал зарж байгаатай л бараг адил юм даа.

Уран илтгэх урлагийг англи хэлэнд Charisma гэдэг. Үүнийг "Оюун санааны онцгой хүч чадал, хувь хүнд нөлөөлөх чадвар, олноор цугларсан хүмүүсийг удирдах чадвар" гэж тодорхойлсон байдаг. Charismatic буюу уран илтгэгч хүн хамгийн сонирхолтой оргил үе дээрээ зогсох хандлагатай байдаг. Эсвэл төгсгөлийг маш уран сайхан хийдэг. Өөрөөр хэлбэл түүнийг дараачийн удаад дуртайяа сонсохоор тийм л нөхцөл байдлыг үүсгэдэг. Яг л сайн барааг худалдан авагчид ятган үнэмшүүлж авах дурыг нь хүргэж байгаатай ижил юм. Гэвч уран илтгэл гэдэг бол үнэндээ бараа зарахаас хамаагүй хэцүү урлаг бөгөөд томоохон их сургуулиудын профессорууд ихэнхдээ л шилдэг илтгэгчид болсон байдаг.
Улс төрчдөөс Ц.Элбэгдорж, нийгмийн зүтгэлтнүүдээс С.Ганбаатар мэтийн уран илтгэгчдийг та мэдэж байгаа. Гадаадын улстөрчдөөс Винстон Черчилл, Адольф Гитлер мэтийн домог болсон уран илтгэгчдийг бас санаж байгаа биз ээ. Тэд эхэн үедээ та бидэн шиг л илтгэх урлагт тийм ч сайн байгаагүй юм. Тэгэхээр та уран илтгэгч болохыг хүсэж байна уу? Тэгээд та тийм болж чадах болов уу? Хачирхалтай нь хариулт нь ТИЙМ юм. Эцсийн эцэст хүн болгон уран илтгэгч болох боломжтой.

Та улс орны хэмжээнд нөлөөлөхүйц уран илтгэгч болохгүй юм аа гэхэд ядаж байгууллагынхаа хурал, түншлэгч этгээддээ аятайхан сэтгэгдэл төрүүлхүйц хэмжээнд илтгэл, presentation-ээ тавих ёстой. Энэ бол орчин үеийн менежер, програмч, ажилтан, ер нь хэн бүхэнд тулгарч байгаа гол шаардлагуудын нэг юм. Тэгэхээр уран илтгэгч болоход заавал мөрдөх ёстой дүрмүүд гэж бий. Үүнийг шилдэг мэргэжилтнүүд хэнээр ч хэлүүлэхгүй өөрсдөө олж мэдсэн байдаг бол та бид эдгээрийг сурч мэдэж авснаар маш их цаг хугацааг хэмнэх болно.
Ойлгомжтой болгох үүднээс уран илтгэлийн чадваруудыг 12 ширхэг жижиг хэсгүүдэд хуваалаа. Та эдгээрийг сайтар ойлгоод бага зэрэг практик хийхэд л дажгүй илтгэгч болно.

ЧАДВАР 1:
Уран илтгэгч нь өөртөө бат итгэлтэй байдаг. Тэд хэзээ ч бухимдуу юм уу, зовиуртай харагддаггүй.
Энэ чадварыг эзэмших 2 арга зам бий. Энэ бол гаднаасаа, дотроосоо юм. Гаднаасаа чадварыг олон дахин ярих замаар олж авна. Маш их ярих тусам чамд өөртөө итгэх итгэл хар аяндаа бий болно. Тэр тусмаа нэгэн сэдвээр олон дахин илтгэл тавих нь маш сайн дасгал болдог. Хэрвээ чи тухайн сэдвээр 5-аас олон удаа ярилцлага хийж, илтгэл тавих аваас тухайн сэдвээрээ маш сайн мэдлэгтэй болж тэр хирээр туршлага, дадлага олж авна. Ер нь сайн бэлтгэлтэй байвал ямар ч нөхцөл байдал бий боллоо гэсэн барьц алдахгүй. Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө өсөж дэвжиж байгааг байнга мэдэр. Өөртөө урам өг. Бүр болохгүй бол хамгийн дотно, танил нөхдийн хүрээнд танилцуулга, илтгэл тавигтун. Илтгэлдээ бэлтгэж орж ирж байгаа хүн бүрийг хаалган дээр угтан жижиг ч болтугай хувийн харилцаа үүсгэхийг хичээ. Ингэвэл илүү тохиромжтой, тухтай, итгэлтэй байх болно.
Харин итгэлтэй байхад дотроосоо суралцах нь тийм ч амар биш. Эсвэл бүр хялбархан ч байж болно. Бухимдах, цухалдах, тайван бус байх бүхий л сэтгэл зүйн хүчин зүйлсийг авч хаяхыг хичээ. Дарамт шахалт, сэтгэл зүйн тавгүй байдлаас гарах зарим зөвлөмжүүдийг унш. Бүр болохгүй бол илтгэлээ тавихын өмнө нүдээ аниад амар, хэдэн минут сайхан амарч зөвхөн өөрийгөө мэдэрч төвлөрүүл. Хэд сайхан суниагаад авахад бие тавирч их аятайхан болдог. Бас амаа том ангайлгахаа мартав аа.
ЧАДВАР 2:
Уран илтгэгч нар нь зугаатай хүмүүс байдаг бөгөөд тоглоом шоглоом хийх, хошигнох, элэглэх, инээмсэглэхээс хэзээ ч татгалздаггүй. Илтгэлээ тавихын өмнө, тавьж байхдаа сэдвийнхээ хошин талыг байнга бодогтун. Илтгэлийг хэт нүсэр тавих хэрэггүй байдаг, харин заримдаа хөнгөн хэлбэртэй байвал их зүгээр. Боломжоороо хошин шог хэлбэр, үг хэллэг оруулбал их сайн. Өөрийгөө бага зэрэг буруушаах маягтай хошигнол ч байж болно. Ер нь инээж чаддаг хүн бусдад их сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
ЧАДВАР 3:
Уран илтгэгч бол хүчирхэг бас идэвхтэй байдаг. Чимээгүй, уйтгартай хүн хэзээ ч юм зарж чаддаггүй. Тэгээд ч чиний илтгэл, хичээл дээр хүмүүс унтаж байгаа бол чиний хувьд сүйрэл юм. Ямар ч аргаар хамаагүй тэднийг сэрээх хэрэгтэй. Идэвхтэй, эрч хүчтэй байхын тулд чи өөрөө юуны өмнө сайн амарсан байх ёстой. Хэрвээ чи дөнгөж онгоцноос буусан бол хэдхэн минут ч болсон дугхийгээд авахыг бод. Ярьж эхлэхээсээ л гараа зохимжтойгоор хөдөлгө, сонсогч хүмүүсийн зүг үргэлж идэвхтэйгээр хар, харцаараа ойлголц. Хэрвээ зогсож байгаа бол бүтэн алхахгүйгээр байнга биеэрээ хөдөл. Нэг хэвийн хоолойны өнгөөр хэзээ ч ЯРЬЖ БОЛОХГҮЙ. Нэг хэвийн гоншигносон дуу хүний нойрыг хамгийн их хүргэдэг. Хоолойнхоо өнгийг сэдвийнхээ дагуу өндөр нам болго. Практик хийж байхдаа өөрийн дуугаараа бичлэг хийгээд сүүлд нь сонсож болно. Хүний хоолойны шинжийг pitch, tone, volume гэсэн 3-н үзүүлэлтээр илэрхийлнэ. (Авиа тон, хөг аялгуу, чанга сул)
ЧАДВАР 4:
Уран илтгэгч хүн тухайн сэдвээ сайн мэддэг. Мэдээж, сайн мэдэхгүй юмаа ярина гэдэг бол хэцүү, бараг бүтэшгүй зүйл юм. Иймээс илтгэл тавихын өмнө тухайн сэдвээ аль болох судалж олон талаас нь мэдэж авах хэрэгтэй. Чиний ярих гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сэдвийн чинь түүх нь ямаршуухан бэ? Ер нь ямар ч илтгэл дээр түүхийг заавал мэдэж байх ёстой байдаг. Аль болох өргөн хэмжээнд мэдлэгтэй байвал чиний илтгэл үр дүнтэй болох магадлал маш өндөр билээ.
ЧАДВАР 5:
Уран илтгэгч нар хэзээд нүдэнд дулаахан, аятайхан харагддаг. Аятайхан харагдана гэхээр давхраатай алаг нүд, өндөр хамар бодуузай. Тэгвэл том эндүүрэл болно. Аятайхан харагдах гэдэг бол сонирхолтой ойлголт юм. Хүн дотроосоо болон гаднаасаа давхар аятайхан харагдаж байж сая нийлбэрээрээ аятайхан харагдана. Гаднаасаа гэхээр чиний өмссөн хувцас хиргүй, биед чинь эвтэйхэн зохисон, хэт содон биш байх ёстой. Бас заавал анхаарах зүйлс бол үсээ сайхан засуулсан, гутал чинь гялалзаж байх ёстой. Харин дотроосоо гэхээр чи өөрийн сэтгэл санааг аль болох хөнгөн, дарамтгүй байлгах явдал юм. Чиний царай цаанаасаа л нэг унжгар, баргар байвал бүх юм бүтэлгүйтнэ. Илтгэлдээ орохын өмнө бол илтгэлээ тавьж байхдаа аль болох сайн сайхан зүйлсийг бодож, өөрийгөө цэнэглээрэй.
ЧАДВАР 6:
Уран илтгэгч нар түгдрэлгүйгээр, бүтэн өгүүлбэрээр, зөв найруулгатайгаар ярьдаг. Тэд хэзээ ч "за", "одоо", "юу" гэх мэтийн сул үгсийг хэрэглэдэггүй. Шуудхан хэлбэл тэд найруулан ярихдаа гарамгай байдаг. Гайхалтай нь хүн болгон сайн илтгэгч болох боломж бий. Гэхдээ юуны өмнө эх хэлээ сайн мэддэг, бичгийн найруулга, ярианы найруулгын талаар мэдлэгтэй, түүнийг хэрэглэж сурсан байх ёстой.
Юуны өмнө залхуурахгүйгээр практик хий. Өөрийн хэлсэн ярьсан бүхнээ бичиж аваад дахин дахин сонс. Хаана алдаа гаргаж, найруулгаа яаж засмаар байгаагаа ол. Хэрвээ камераар видео бичлэг хийвэл бүр л сайн, гэвч жирийн кассетын бичлэг байсан ч болно. Ер нь хүн камерын өмнө зогсож нүүр хагарах явдал их чухал байдаг. Та ичээд байдаг бол ганцаараа хэдэн мянган удаа ч өөрийгөө авч болно шүү дээ. Ингэсний дараа та үнэхээр илт сайжрах болно. Бэлтгэл хийх тусам таны яриа зөөлөн тогтвортой, эмх цэгцтэй болж ирнэ.
ЧАДВАР 7:
Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Түүнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хөдөлгөөн, баяр бахдал эсвэл эсрэгээр буруушааж зэмлэж байгааг мэдрэх болно.
Чамд ярьж байгаа сэдвийнхээ талаар ямар нэгэн үзэл бодол байгаа гэж найдаж байна. Тэр үзэл бодолдоо хэр тууштай байгаа вэ? Ер нь ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст санал болгож байгаа тохиолдолд тэднийг ятган үнэмшүүлэх ямагт хэцүү байдаг. Энэ үед чиний өөрийн чинь итгэл үнэмшил ихээхэн түлхэц өгөх ёстой. Чи өөрөө эргэлзээд байгаа бол яаж бусдыг итгүүлж араасаа дагуулах вэ дээ!
ЧАДВАР 8:
Уран илтгэгч нар тухайн сэдвээ өргөжүүлэх, дэлгэрүүлэх, чиглүүлэх, үнэмшүүлэх гоц чадвартай байдаг.
Жишээ нь: бүтээгдэхүүн санал болгосон илтгэл тавьж байгаа бол зөвхөн бүтээгдэхүүнийхээ тухай ярьж болохгүй. Дээрээс нь маш олон зүйлийг товч ч болтугай ярих ёстой. Бүтээгдэхүүн таны амьдралыг хэрхэн өөрчлөх, та худалдан авснаар ямар давуу талыг эдлэх, аз жаргалтай амьдрахад тань тухайн бүтээгдэхүүн хэрхэн, яагаад туслах тухай ярь. Бусад хүмүүс ямар учраас худалдан авдаг тэр нь улс орон, хувь хүнд хэрхэн ач тусаа өгдөг зэргийг хүмүүс маш их сонирхдог. Даанч харамсалтай нь ихэнх илтгэгч нар энэ талаар огт ярьдаггүй. Тухайн бүтээгдэхүүн олон зуун жилийн өмнө байсан эсэх, ямар зам туулсаар өнөөгийн байдалд ирсэн, цаашдаа ямар хөгжил дэвшил хүлээж байгаа зэргийг уран сайхнаар ярих аваас сонсогч нарт маш их таалагдана. Жишээ нь цаас зарж байгаа бол хэн хэрхэн модноос анх цаасыг гаргаж авсан, цаас өнөөгийн хүний нийгэмд ямар том байр суурь эзэлж байгааг эргэлзэхгүйгээр ярих хэрэгтэй.
Тухайлбал 00-ын өрөөний зөөлөн цаас зарах гэж байгаа бол түүнийг анх 1880 онд Brithsh Perforated Paper компани анх нээж үйлдвэрлэснийг заавал дурдах хэрэгтэй. Харин бичгийн цаасыг Цай Лун хэмээх Хятадын эзэн хаан манай эриний 105 онд нээснийг хэлэх нь зүйтэй болов уу. Гэвч бүүр манай эриний өмнөх 200 онд загасны торыг ашиглан цаасыг үйлдвэрлэж байсан гэсэн баримт саяхан олдсон тухай дурдвал бүр сайн. Бараг 500-аад жилийн турш зөвхөн Хятадад цаасыг ашиглаж байсан бол манай эриний 610 оны хавьцаа Япон руу дэлгэрсэн бол 800 онд Египет, харин 10-р зуунд Европт хэрэглэж эхэлжээ. Эртний Египетэд хэрэглэж байсан цаас нь одоогийн цаастай огт адилгүй, муутуу маягийн юм байсныг нэмж дурдагтун.
Цаасны анхны хэрэглээ нь Төр Засгийн гаргасан хууль тогтоомж, зарлигийг бичих, худалдаачид гэрээ хэлцлээ баталгаажуулах явдал байв. Түүнчлэн шашны сургаал, судар номыг бүтээхэд ашиглагддаг байсан. Иймээс цаас гарсан явдал нь хүн төрөлхтний нийгэмд өгүүлж баршгүй тус нэмрээ өгсөн болох нь тодорхой гэж нэмж хэлээрэй.
Ингэж дэлгэрүүлж ярих үед хүмүүс танай бүтээгдэхүүний тухай муу юм бодож амждаггүй. Яагаад гэвэл та ангайтал маш сонирхолтой түүх яриад байна шүү дээ. Та тэдний нүдэнд энэ бүх зүйлийг өөрөө хийчихсэн юм шиг санагдах болно.
ЧАДВАР 9:
Уран илтгэгч хүн бүх сонсогч нартайгаа холбоотой байдаг. Хэрвээ та илтгэл тавьж байхдаа зөвхөн нэг эсвэл хэсэг хүн рүү хандаж яриад байгаа бол мөн ч түүхий байна даа. Танхимын үлдсэн хэсэг яах болж байна! Иймээс хүн бүртэй ямар нэг байдлаар холбоо тогтоож, энэ харилцаагаа үргэлж амьд байлга. Харилцаа тогтоох үндсэн хэрэгслүүд бол нүд, дохио, биеийн хөдөлгөөн, гар, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг юм. Тэр тусмаа нүдний харьцаа бол хамгаас чухал.
Томоохон танхимыг хэсэг хэсгээр нь хуваагаад түүгээрээ нүдээрээ дахин дахин тэнүүчил. Дороо байнга хөдөл, гараа ашигла. Та заалны баруун тийш хандан гараараа занган ярихад л тэр тал амьд болж ирнэ. Хэрвээ боломж байвал бүр алхан хүмүүст ойртон, дундуур нь явсан ч болно. Харин индэр, ширээний ард үргэлж нуугдах хамгийн муу арга болой.
Харин жижиг өрөөнд бол үргэлж цаас эсвэл үзүүлэн гарч байгаа хана руу ширтээд байж болохгүй. Оролцогч хүмүүс рүү ялгалгүйгээр харц тулгар. Бас гараа ашигла, инээмсэглэ, урагшаа бөхий, ойрт. Ингээд л таны илтгэл амьд сонирхолтой болж ирнэ.
ЧАДВАР 10:
Уран илтгэгч нар ирээдүйдээ итгэлтэй, хөгжилтэй, нийтэч байдаг. Бараг бүх хүмүүс сөрөг, муу зүйл сонсох дургүй байдаг. Харин тэрний оронд шийдлийг нь сонсох тун дуртай. Одоогийн байр байдал нилээд муухан сөрөг байгааг нотлоод харин хурдхан шиг түүнийг шийдэх аргачлал руу орох хэрэгтэй. Ер нь аливаа асуудал дээр нааштай талаас нь яривал их зүгээр. Тэр тусмаа ирээдүйг сайн сайхнаар харж яривал илтгэл амжилттай болоход асар тустай. Тэр тусмаа төгсгөлийг заавал сайн сайхнаар дуусгаарай.
ЧАДВАР 11:
Уран илтгэгч нар нарийн зохион байгуулалттай. Тэдний ярианы сэдвүүд тодорхой нэгээс нөгөө рүү мэдэгдэмгүйгээр шилжиж байдаг. Тэдний эхлэл, төгсгөл нь тодорхой, ойлгомжтойгоос гадна хэлэх гэсэн санаагаа цагтаа болон орон зайдаа бүрэн багтаадаг.
Хэрвээ та илтгэлийнхээ төгсгөлд "уул нь цаг байсан бол илүү их зүйл ярих байлаа. даанч цаг хүрсэнгүй, эсвэл дараа дахин үргэлжлүүлье" гэх мэтийн өгүүлбэр хэлдэг бол та уруудах замдаа орж байгаа илтгэгч юм байна. Орчин үед завтай бөгөөд таныг тэгээд л дахин дахин сонсохоор ирж байдаг сонсогч бараг л байхгүй дээ. Иймээс олдсон завшааныг ашиглан дахин хэзээ ч тааралдахгүй юм шиг л сонсогч хүндээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Илтгэлийнхээ өмнө цагтаа хуваарилан бүдүүвч ноорог хий. Энэ бол сэдвүүдээ цагтаа хуваах, өөрөө өөрийгөө удирдахад маш тустай. Дор дээр үед хэрэгждэг байсан худалдааны үзүүлэнгийн стандарт байна:
  • Илтгэлийнхээ нээлтийг хийх
  • Сэдвээ нийтэд нь авч үзэх (өмнөтгөл)
  • Худалдан авагчид юу хэрэгтэй болох
  • Та хэрэглэгчийн шаардлагыг хэрхэн хангаж чадах
  • Хэрэглэгч шаардлагатай зүйлээ худалдаж авах нарийвчилсан алхмууд
  • Төгсгөлийн үг (дүгнэлт)
Ингээд харахаар л таны бэлтгэх үзүүлэнгийн материал, ноорог бараг харагдаж байгаа биз дээ? Томоохон илтгэл дээр хэсэг бүрийг дахин цааш нь задална шүү дээ. Хичнээн сайн зохион байгуулна танд илтгэл тавихад төдий чинээ хялбар байх болно.
ЧАДВАР 12:
Уран илтгэгч хүн ухаалаг, үнэнч шударга, зөв арга барилтай, тэвчээртэй, цэвэр ариун, хариуцлагатай байдаг.
Таныг яриаг олон хүн чагнана. Ёс суртахуунгүй, хүмүүжил муутай хүн олон хүний өмнө гарч бусдад нөлөөлж чадна гэдэг бол юу л бол. Иймээс таны илтгэл амжилт муутай болоод байгаа бол эцсийн шалтгаан нь энэ ч юм билүү. Хэрвээ та нийгэм, шашин, байгаль ертөнцийн тухай буруу ойлголттой байдаг бол ихэнх хүмүүстэй зөрчилдөх болно шүү дээ.
Ер нь эцсийн эцэст танд итгэж болох уу, үгүй юу? Танаас хүмүүс таны хэрэглэж байсан машиныг тань худалдаж авах уу, үгүй юу? Та бусдыг өөртөө итгүүлэх шаардлагатай. Үүний тулд л үнэнч шударга, тэвчээртэй, зөв сэтгэлгээтэй, цэвэр ариун, хариуцлагатай бай гээд байгаа юм шүү дээ. Ихэнх илтгэлийн дараа асуулт хариулт өрнөдөг. Энэ үед таны хариулт өмнө ярьсантайгаа зөрөх, чигч шударга хариулт өгч чадахгүй дүлэгнэх, юм л бол "сайн мэдэхгүй" гэж булзааруулах аваас таны илтгэл тэр чигтээ үр дүнгүй болж байгаа нь тэр.
БҮХ УРАН ИЛТГЭГЧ НАРТ ЭДГЭЭР 12 ЧАДВАР ЗААВАЛ БАЙДАГ. Аль нэг нь л байхгүй аваас тэр бол жинхэнэ шилдэг уран илтгэгч биш юм.

САЙД БАГШ ХОЁРЫН НҮҮР ТУЛААГҮЙ ЯРИА-5

posted Dec 20, 2015, 11:48 PM by Алтанцоож Ц

Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага


БШУ-ны Сайд Л.Гантөмөр: Үнэндээ манай сургуулиуд хүүхдийг хөгжихөд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн тун багатай. Хэрвээ засгийн газар дээр ухаалаг шийдвэр гарах юм бол байгаа мөнгөө боловсролд зарж байх нь туйлын зөв. Энэ улс оронд хамгийн баталгаатай, алдагдалгүй, ирээдүйн хөгжилд хэрэгтэй, эх оронч сайн бодлого бол хүний хөгжил, боловсрол л байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа:
 Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь үндсэндээ сургалтын орчин, тухайлбал материалаг, үйлийн, сэтгэл зүйн орчноос хамаарна. Төрөөс сургалтын  материалаг орчинг сайжруулах талаар боломжийнхоо түвшинд  анхаарч  ирсэн,  одоо ч анхаарч  байна. Үйлийн  орчин бүрдүүлэх нь түүнээс их мөнгө хөрөнгийг  шаардана. Үйлийн орчин бүрдүүлж байгаа нь барилга байшинтай адил хүний нүдэнд шууд тусдаггүй.  Ихэнх үйл ажиллагаа нь хүний тархи толгой дотор боловсрогдон сэтгэлгээ нь үйл, шийдэл болж илэрдэг. Энэ үйл явц нь багш бүр, хүүхэд бүрийн хувьд  явагдах шаардлага гардаг тул үр дүн нь шууд харагдах боломж тааруу байдаг.
 
 Шинжлэх ухааны үндэстэй арга зүйн талаар баримжаа байхгүй үед "ойд төөрсөн сармагчин"-тай адил зүтгээд зүтгээд амжилтад хүрэх хэцүү.  Сайн арга зүйтэй багш нар ингээд болдог юм гэж хэлээд мэдээд байдаг мөртлөө, юу хийгээд байгаагаа шинжлэх ухааны хэлээр илэрхийлж чаддаггүй. Учир нь их сургуульд сурч байх үедээ ийм онолтой танилцаагүй байдаг. Иймд хичээл зүтгэлтэй багш нарын хуримтлуулсан туршлагыг шинжлэх ухааны үүднээс үнэлж, ач холбогдлыг нь тодруулж тайлбарлаж байх нь чухал.  Ингэхгүй бол "практик үгүй онол нь амнаас гарсан хоосон хий" болно. 
 
Гадаад орнуудад хийгдэж байгаа судалгааны үр дүн нь багшийн арга зүйг шинэчлэх үйл явц маш хэцүү, их цаг хугацаа шаардана гэдгийг харуулж байна. Ийм учраас тэнд эрдэмтэд нь онол арга зүйн талаар зөвлөгөө өгөх, багш нар хамтран ажиллаж арга зүйгээ шинэчлэх зорилготой  3-5 жил үргэлжлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна. Ер нь бол энэ яриад байгаа арга зүйн шинэчлэл чинь бусад оронд хийгдчихээд бид араас нь мөлхөж байгаа хэрэг биш. Бүх оронд л явагдаж байна. Боловсролд  зориулдаг хөрөнгө мөнгөний хэмжээнээс болоод харилцан адилгүй хурдтай, харилцан адилгүй чанартай л явагдаж байна.  

Манай боловсролын салбар мөнгө хөрөнгө муутай болохоор цөөн хоногийн сургалт хийж, багш нар ерөнхийдөө шинэ зүйлийн талаар сонсоод л явж байна. Хүн сонсохдоо мэдээллийн 10 хувийг авдаг бол өөрөө хийж үзэхээрээ 90 хувийг нь ухаардаг гэж сэтгэл судлаачид үздэг. Бага дунд боловсролын салбарт хэрэгжсэн  "Сурагч төвтэй сургалт" нэртэй Данидагийн төсөл, " Алхам алхамаар" нэртэй Соросын сангийн төсөл, " Сурагчдын сурах орчинг бүрдүүлэх арга зүй" нэртэй Жайкагийн төсөл бүгд л шинэ арга зүйг эзэмшүүлэхэд чиглэгдэж байсан. Гэвч төсөлд оролцож буй багш нар арга зүйн онолын үндэслэл, төсөл удирдаж буй хүмүүсийн санаа онооны ялгааг төдий сайн ялгадаггүй. Мөн  хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа нь хязгаарлагдмал , хөрөнгө мөнгө нь өөр газраас гарч багаа болохоор төсөл дуусахад л эхэлсэн үйл ажиллагаа нь мөн зогсдог талтай. Ийм учраас багш нар "хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна"  гэж айгаад байгаа нь ийм учиртай.
 
Сургалтын аль ч түвшинд  багш нарын сургалтын арга зүй  хоцрогдож байгааг  суралцагчид   хичээл дээр  унтах юмуу, өөр зүйл хийх байдлаар эсэргүүцэж суудаг бол,  суралцагчдын сурах итгэл зүтгэл хангалтгүй байгааг багш нар   шалгалтанд муу дүн тавих байдлаар эсэргүүцдэг.  Дээд боловсролын сургалтын чанарын  асуудлаар гадаад орнуудад хийгдэж буй  судалгааны үр дүн нь дээд  боловсролын чанар муу байгаагийн нэг шалтгаан нь профессор багш нарын сургах зүй буюу дидактикийн мэдлэг чадвартай шууд холбоотойг харуулах  болсон.  Сурах гэж юу болох, сургалтын орчинг хэрхэн бүрдүүлэх  талаар  сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн мэдлэг дульхан,  өөрийнх нь мэдлэг оюутанд шууд дамжина гэсэн бодолтой тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд цөөнгүй байдаг.  Иймд сүүлийн үед гадаадын  их сургуулиуд дээр  дээд сургуулийн дидактикийн төвүүд байгуулагдан багш нарынхаа дидактик ур чадварыг дээшлүүлэх модул сургалтуудыг явуулж, сертифкат  олгож байна. Германы их дээд сургуулийн ректоруудын зөвлөл сургалтанд дидактикийн асуудлыг авч үзэх болсоныг дээд боловсролд орж ирж байгаа шинэ, эрүүл салхи (Fresh Wind in the Sails of German Higher Education) гэж нэрлэж байна. 
 
Сургалтын сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх, тухайлбал сурагчид өөрөө юунд дуртай болохоо нээн илрүүлэх   нь сурагчдын сурах үйл улмаар тэдний хөгжилд ямар үүрэгтэйг тодруулахын тулд    "Авъяас" хөтөлбөрийг, зөвхөн унших биш" унших чадвар"  гэдэг ухагдахуунаар илэрхийлэгдэж  байгаа чадварыг  сурагчдад эзэмшүүлэх нь өнөөдрийн мэдлэгийн нийгэмд чухал гэдгийг тодруулахын тулд "Ном"  хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм болов уу гэж төсөөлж болохоор  санаанууд бас сайдын ярилцлага дотор байсан. Энэ талаар боловсрол судлалын эрдэмтэд санаа бодлоо илэрхийлбэл  сурагч багш нар сурах ба багшлах арга зүйгээ шинэчлэхэд дэмжлэг болох учиртай.  

САЙД, БАГШ ХОЁРЫН НҮҮР ТУЛААГҮЙ ЯРИА-4

posted Dec 20, 2015, 11:47 PM by Алтанцоож Ц

-Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага-
Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж  байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр: Хүмүүс нийгэмдээ нийцэж амьдрахгүй байна, шийдэл гаргаж чадахгүй байна. Энэ ард түмний хурц ухаан, ухаалаг шийдвэр гаргах чадвар үндсэндээ нэвтээрээ алдагдчихаад байна. Шийдвэр гаргах чадваргүй ард түмэн, ийм эрдэмтэд байх юм бол Монголын ирээдүй байхгүй. Ирээдүйн монголчууд юмыг харьцуулж үнэлдэг, гаргалгааг өөрийнхөөрөө хийдэг, хийсэн гаргалгаандаа үнэнч байдаг, алдаа гаргавал түүнийг зөвшөөрч чаддаг байх ёстой. Ийм монголчуудыг сургах орчинг л бид бүрдүүлэх гээд байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа:  Хүүхэд бүрийг хөгжүүлэх  орчин цагийн  боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал, түүнд баримжаалсан үйл явц ямар  настай болохыг  баримжаалахын тулд  “парадигм” гэдэг ухагдахууны учир утгыг тодоруулах нь зүйтэй болов уу? гэж бодлоо. 

Физикч, шинжлэх ухааны онолч эрдэмтэн Томас Кун 1962 онд бичсэн “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц” (The Structure of Scientific Revolution) номондоо (Paradigma- жишээ, загвар гэсэн утгатай грек үг) гэдэг ухагдахууныг анх хэрэглэж шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласан байдаг. Энэ ухагдахууны илэрхийлж буй  гол санааг нь маш энгийн байдлаар товч  илэрхийлвэл:

•    Парадигм гэдэг нь мэргэжлийн шинжлэх ухааны тодорхой салбарт тулгамдаж буй асуудлыг өмнөхөөс ялгаатай цоо шинэ байдлаар хийж буй шийдэл юм. 

•    Шинжлэх ухааны  тодорхой хамтлаг  (Scientific community) хүлээн зөвшөөрсөн  энэхүү  шийдэл нь “шинэ маягийн” зүйл учир маш нээлттэй байж шинэ асуудал, шинэ чиглэлүүд гарч ирэх хүлээн зөвшөөрсөн хэн боловч үйл ажиллагаанд оролцох боломжтой байх ёстой гэж үздэг. 

Иймээс боловсролын фиолсофи, боловсролын шинжлэх ухааны парадигм гэж нэрлэгдэж байгаа конструктив үзэл баримтлал, түүнд баримжаалсан сургалтын арга зүй, энэхүү арга зүй дээр суурилсан хүүхэд бүрийн хөгжлийн үйл явцыг тушаал, захирамжаар хөгжүүлэх боломж тун тааруу юм.  Хэдий олон хүн  ухаарч хүлээн зөвшөөрнө, төдий чинээ хөгжин дэлгэрэх ёстой.  1980-аад оноос когнитив сэтгэл судлал ба математик, байгалийн ухааны дидактикийн эрдэмтэд хамтран ажиллах болсноор математик байгалийн ухааны сургалт үндсэндээ  боловсролын шинжлэх ухааны шинэ парадигм гэж нэрлэгдэх болсон  үзэл баримтлалын дагуу хөгжиж байна. 2000-аад оны эхнээс манай багш бэлтгэдэг их сургуулиудын математик, байгалийн ухааны цөөн тооны эрдэмтэд энэхүү онолын үзэл баримтлалыг өөрсдийн ойлголтын түвшинд ярьж эхлэх үед маш олон хүн, түүн дотор боловсролын салбарын зарим эрдэмтэд  “мэдлэг бүтээнэ” гэж  юу байсан юм бэ гэж ил, далд эсэргүүцэж байсан. Одоо  энэ үг, өгүүлбэрийг  багш  бүр хэлэх болсон байна. Гэхдээ яг хэлсэн үгтэйгээ адил үйлийг хийж байна уу, үг үйл хоёр давхцаж байна уу гэдгээ л тунгаан бодож, өөртөө үнэлгээ өгөх учиртай юм.   

САЙД, БАГШ ХОЁРЫН НҮҮР ТУЛААГҮЙ ЯРИА-3

posted Dec 20, 2015, 11:46 PM by Алтанцоож Ц

Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар  Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж  байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан  судалж,  өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ.  Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.

БШУ-ны Сайд Л.Гантөмөр:...Мэдээлэл хэзээ мэдлэг болдог юм бэ. Түүнийг олон өнцгөөс дүгнэж, олон үйл явдлаар чимэж байж мэдлэг болдог байхгүй юу. Нэг удаа сонсоод өнгөрөхөд бол тархинд байж л байна. Гэхдээ тэр нь гарч ирдэггүй, олддоггүй. Хүүхэд өөрөө өөрийгөө дайчлах тэр боломжийг бид яаж гаргах вэ гэдэг нь хамгийн гол нь гэж ойлгож болно. Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой. Мэдээлэл дамжуулдаг системийг эвдээд мэдээллийг мэдлэг болгож авдаг, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвших энэ процесс өөрөө цоо шинэ арга зүйг шаардаж байна.... (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)

МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Хичээл дээр сурах ба багшлах үйл ажиллагаа явагдаж байх үед сурч буй хүн, тухайлбал сурагчийн толгой дотор дараах үйл явцууд явагддаг болохыг когнитив сэтгэл судлал, тархи судлал, мэдээллийн сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны нээлтүүд дээр тулгуурлан дараах байдлаар тайлбарладаг.  Үүнд, 
•    Мэдээллийг хүлээн авах
•    Мэдээллийг боловсруулах, мэдээллийг мэдлэг болгох
•    Мэдлэгийг хадгалах 
•    Мэдлэгийг хэрэглэж асуудал шийдвэрлэх 

Мэдээллийг хүлээн авах: Хүүхэд өөрийн харах, сонсох, хүртэх зэрэг сэрж мэдрэх эрхтнийхээ  тусламжтайгаар мэдээллийг хүлээн авна. Өөрийн гэсэн утга өгөгдөөгүй, зөвхөн сонссон, харсан мэдээлэл нь хүний  богино хугацааны санамж дээр ирж боловсрогдоно. Гэвч маш их хэмжээний мэдээлэл энэхүү санамж хүрч чадалгүйгээр алдагдах боломжтой байдаг.  Мэдээллийн  алдагдлыг  багасгахын тулд  хичээл  наад зах нь  сурагчдын амьдралд байдаг, тэдний сонирхолыг татсан тэдэнд сэдэл өгсөн сэдэв, асуудлаас эхлэх нь зүйтэй. Энэ нь дурын нэг асуудал биш харин хичээл дээр үзэх шинжлэх ухааны асуудлыг "дотроо агуулсан" байх учиртай.   Бага ангийн байгалийн ухааны хичээл дээр "Цахилгаан гүйдлийн хэлхээ" гэж гарчиг тавихын оронд зүгээр л өрөөний хананд байгаа товчлуурыг дарах үед  чийдэн асдаг нь ямар учиртай юм бэ гээд яриа өдөөх жишээтэй. Иймээс үзэх сэдвээ нэрлэхдээ хүүхдэд танил биш шинжлэх ухааны үг хэрэглэх үү, ахуйн хэл хэрэглэх үү, шинжлэх ухааны асуудлыг шууд авч үзэх үү ахуйн асуудлаас эхлэх үү, амьдралын ямар асуудалтай холбоотой нь тодорхойгүй шинжлэх ухааны нэр томъёо заачихаад  мэдлэгээ амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэхийг шаардаж болох уу  гэдгээс эхлээд л  багш алхам дутамдаа тулгарах асуудлын талаар дидактик шийдлийг  хийх хэрэгтэй болно.  

Мэдээллийг боловсруулж мэдлэг болгох : Мэдээллийг боловсруулах, мэдээллийг мэдлэг болгохын хувьд  хоёр арга  зам байна. Гаднаас өгч буй мэдээлэл буюу  багшийн хэлж ярьсан зүйлийг тэр чигээр нь хүлээн авах юм бол   энэ нь "цээжилсэн мэдлэг" байдлаар салангид байж байгаад шалгалт өнгөрөх үед мартагдана.  Хэрвээ багш  хичээл дээр үзэх зүйлийн талаар сурагчдад ямар төсөөлөл, мэдлэг байгааг тандаад (оношлогоо), түүнийг тооцон сургалтыг зохион байгуулах нөхцөлд  сурагчдын мэдлэг  өмнөхөөс илүү цэгцтэй, илүү зөв, илүү өргөн хүрээний мэдлэг болон буцаж хадгалагдана.   Ийнхүү  сурч буй хүний  мэдлэгийн бүтэц өөрчлөгдөн,  шинэ мэдлэг бүтээгддэг  идэвхитэй  (activ) суралцахуй явагдахын тулд   багшийн зүгээс  сурч буй хүний оролцоог хангасан сурах орчинг бүрдүүлэх ёстой. Жишээ нь физикийн хичээл ямар учраас хүнд байдаг вэ? гэвэл физикийн хичээл дээр үзэх бараг бүх асуудлуудын  талаар сурагчид тодорхой хэмжээний өмнөх төсөөлөлтэй байдаг. Гэвч энэ төсөөлөл нь ихэнх тохиолдолд ахуй амьдралаас олсон, ахуйн хэл дээр илэрхийлэгддэг учир шинжлэх ухаанч биш  буруу байдаг. Ийм учраас физикийг сурна гэдэг нь ахуйн төсөөллөөс шинжлэх ухааны мэдлэгт, ахуйн хэлнээс физик хэлд, улмаар матемтик хэлд шилжинэ гэсэн үг.  Физикийн хичээл үздэг агуулга нь тэнгэрээс унаагүй. Энэ агуулгыг эрдэмтэд ажиглах, таамаглах, турших, загварчлах, дүгнэх гэх мэт сэтгэн бодох оюуны болон үйлийн маш олон аргыг хэрэглэж  нээж бүтээсэн.  Сурагчид энэ аргуудыг өөрсдийн боломжийн түвшинд  суралцах юм бол тэд мөн мэдлэг бүтээж болно.  Сурагчдад  шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх  зорилготой ерөнхий  боловсролд физикийн хичээлийн оруулах гол хувь нэмэр нь физикийн танин мэдэхүйн  аргуудыг  эзэмшүүлэхэд оршиж байна. Эдгээр аргын талаар сурагчид мэдэх, улмаар эдгээр аргыг сурах, аргаа хэрэглэж мэдлэг бүтээх нь эцсийн бүлэгт  тэдний сурах орчинг  когнитив сэтгэл судлал, мэргэжлийн дидактикийн онол, үзэл баримтлал дээр суурилан боловсруулах нөхцөлд л биелэгдэх болно.  Бусад  бүх хичээлийн хувьд энэ үйл явц  ижил.   Үнэндээ шинэ онолын үзэл баримтлал нутагших суурь нь монголчуудын үр хүүхдээ хүн болгож ирсэн арга ухаанд байдаг.  Манай ахмад хүмүүс  ажиглах, тунгаан бодох, эргэцүүлэн дүгнэх зэрэг танин мэдэхүйн сэтгэлгээний арга сайтай, үг цөөнтэй. Худлаа ярьдаггүй, өөрийгөө магтдаггүй,  хүнийг муу хэлэхээс өмнө өөрийгөө цэнэж байдаг, хамгийн гол нь  сэтгэлгээ, үг,үйл нь тохирч байдаг.  Иймээс амьдралд тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэж, тэр хэрээрээ бусдад нэр хүндтэй, хэлсэн үгийг нь хүмүүс сонсож  үлгэр дууриал авдаг.  Энэ бол монголчуудын хэл, сэтгэлгээний онцлог. Одоо сэтгэлгээний энэ уламжлал хэлтэйгээ  хамт тасрах гээд л байх шиг байна даа.

Заах аргаас сурах орчинг бүрдүүлэх аргад шилжих нь багшаас  шинэ мэдлэг, чадвар, сургалтын арга зүйн шинэчлэлийг  шаардах болно.  Багшийн арга зүйг шинэчлэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Мэдээллийг мэдлэг болгох нь зөвхөн хүүхдэд биш бүх хүнд явагдана.  Тухайлбал сургалтын хөтөлбөр, сурах бичиг нь мөн өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжихээр боловсрогдох учиртай. Эдгээрийг боловсруулж буй хүмүүс боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах орчин цагийн онол арга зүйн мэдлэгтэй, түүнийгээ хэрэглэж тухайн асуудлыг шийдвэрлэх чадвартай  байж гэмээж  сурагчийн сурах, багшийн багшлах үйлийг дэмжсэн, багшид удирдамж өгсөн  хөтөлбөр,  стандартыг боловсруулах учиртай. Улмаар багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүд ч шинэчлэгдэх шаардлага гарна. 

САЙД БАГШ ХОЁРЫН НҮҮР ТУЛААГҮЙ ЯРИА 2

posted Dec 20, 2015, 11:45 PM by Алтанцоож Ц

Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага
Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын  ярилцлагуудыг шүүрдэж,  түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга  санаа  болон  энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол,  үзэл баримтлалтай харьцуулан  судалж,  өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ.  Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.
БШУ-ны Сайд Л.Гантөмөр: “Цаг үе  маань хувь хүнд маш их сорилтыг бий болгож байна шүү дээ. Зөв шийдвэр гаргах шаардлагыг хувь хүнд тулгаж, хувь хүн амьдралаа авч явахын тулд биелүүлэх даалгавар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Маш олон зүйл дээр хүн өөрөө шийдвэр гаргах ёстой болдог. Тэр чадварыг хүмүүст өгөх арга зүй, технологийн шинэчлэлийг л бид хийж байгаа юм. Үүнийг олон өгөгдөлтэй тэгшитгэл гэж харах юм бол өгөгдөл нь “ юуг сурах вэ, яаж сурах вэ, сурсаныг хэрхэн үнэлэх вэ” гэсэн гурван том даалгавар байна. (Ярилцлага: news.mn 2013 оны 1 сарын 15)
МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Сурах гэж юу вэ, хүн яаж сурдаг вэ гэдэг асуудлыг судалдаг шинжлэх ухааныг когнитив сэтгэл судлал буюу суралцахуйн сэтгэл судлал гэж нэрлэдэг бөгөөд орчин үед олон чиглэлтэйгээр хөгжиж байна. 

1970 оны дунд үе хүртэл боловсролын  философи,  когнитив сэтгэл судлалын онолд  мэдлэг нэг хүнээс нөгөөд дамжина, хүнийг гаднаас нь удирдаж сургаж болно гэж үзэх хандлага давамгайлж байсан. Энэ онолд баримжаалсан сургалтын арга зүйд юуг, яаж сурах, сурсан зүйлийг хэрхэн үнэлэхийг  зөвхөн багш мэддэг учир  багш төвтэй сургалт гэж нэрлэдэг. Багш их хэмжээний агуулгыг  боловсруулан , сурагчдад бага хугацаанд их зүйлийг ойлгуулах боломжтой байдаг учир ном сурах бичиг ховор, мэдээлэл олж авах боломж тааруу нөхцөлд энэ арга давуу талтай байдаг.    Харин   суралцаж буй хүний оролцоог, тухайлбал  хүүхэд бүрийн сонирхол, хэрэгцээ, оюуны боломжийг  тооцдоггүй, бүх хүүхдийг ижил юм шиг үздэг нь энэ онолд баримжаалсан сургалтын  сул тал гэж судлаачид үзэх болсон. Энэ онол одоо ч цаг үедээ зохицон шинэ шинэ санаагаар баяжин хөгжиж байна. Ер нь онол, үзэл баримтлалыг сайн муу гэж ангилахаас илүүтэй  тухайн үеийн нийгмийн хөгжлийн шаардлагад тохирч байгаа эсэх талаар авч үздэг. Хүн төрөлхтний хөгжлийн тухай төсөөлөл, үзэл баримтлал шинэчлэгдэх болсонтой уялдан сургалт нь  нийгмийн хөгжил, бодит амьдралын шаардлагыг тэр бүр хангахгүй байгааг шүүмжлэн, боловсролыг ардчилах талаар шинэ шинэ санаанууд дэлхийн түвшинд дэвшигдэж,  сургалтыг өөр өнцгөөс харж эхэлсэн. 
 
Орчин цагийн боловсролын философи, когнитив сэтгэл судлалын  Конструктив (constructivism) үзэл баримтлалын онолын суурь  санаанууд нь  энэ салбарын  том онолчид (Амеркийн эрдэмтэн Ж.Девей, Швецарийн эрдэмтэн Ж. Пиаже, оросын эрдэмтэн Л. Выготский г.м.) –ын нилээд өмнө үеийн бүтээлүүдэд тусгалаа олсон  байдаг. Харин шинэ зууны нийгмийн хөгжлийн онцлогтой уялдан энэ үзэл баримтлал нь өнгөрсөн зууны наяад оны үеэс хүчтэй хөгжиж эхэлсэн бөгөөд,  улмаар суралцахуйн онолын шинэ парадигм гэж нэрлэх болсон.  
Онолын гол санаа нь : 
•    Мэдлэг нэг хүнээс нөгөөд дамжих боломж үгүй
•    Суралцахуй нь мэдлэг бүтээх идэвхитэй үйл ажиллагаа
•    Сурагчдын өмнөх төсөөлөл ба тэдний хуримтлуулсан өмнөх туршлага нь суралцахуйг тодорхойлно. Гаднаас өгч буй мэдээллийг сурагч бүр өөрт байгаа мэдлэгийн хүрээгээр л хүлээж авна. Энэ нь 30 хүүхэд З0 өөр байдлаар хүлээж авна гэсэн үг. 
•    Суралцахуйн үр дүн нь мэдлэгийн цуглуулага биш  харин мэдлэгийн бүтэц эмх цэгцтэй болж, төсөөлөл, хандлага, үнэт зүйлийн үнэлэмж өөрчлөгднө гэсэн үг юм. 
 
Энэхүү онолын үзэл баримтлалд баримжаалсан сургалтыг  сурагч төвтэй сургалт буюу өөрийн удирдлагатай суралцахуй гэж нэрлэдэг. Энэ нь суралцагч өөрийн сурах  үйл явц, хүрсэн үр дүнгээ тунгаан бодож, сурах стратегиэ боловсруулж  өөрөөр хэлбэл  өөрийгөө танин мэдэж  өөрийн үнэлгээтэй, өөрийн зохицуулалттай суралцана гэсэн үг. Үүнийг   “Metacognition” гэдэг ухагдахуунаар илэрхийлдэг. Хүүхэд байх үедээ өөрийн удирдлагатай суралцахуйн арга барилыг  зохих хэмжээнд   эзэмшсэн, суурь баримжаатай болсон   сурагч хожим өөрийн удирдлагатай сэтгүүл зүйч, улс төрч гэх мэт зөв шийдвэр гаргадаг хариуцлагатай мэргэжилтэн  болж төлөвших учиртай.   Орчин үед мэдээлэл, мэдлэг маш хурдацтай нэмэгдэж мөн тэр хэрээр хурдтай хуучирч байна. Тэрчлэн мэдээлэл авах боломж асар өргөн болсон энэ үед их агуулгыг дамжуулж заах аргын оронд  мэдлэг бүтээх аргыг илүү чухалчлах болж байна. 

Сайд багш хоёрын нүүр тулаагүй яриа

posted Dec 20, 2015, 11:44 PM by Алтанцоож Ц

Боловсролын бодлого ба боловсрол судлалын талаар Сайд, Багш хоёрын нүүр тулаагүй ярилцлага

Орчин үед судалгаанд суурилсан боловсролын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийг дэлхийн түвшинд чухалчлах болж байна. Боловсрол, сургалтын асуудлаар бодлогын түвшинд гарсан шийдвэр нь эцсийн бүлэгт сургууль, хичээлийн түвшинд хэрэгждэг. Ийм учраас ялангуяа бага, дунд боловсролын салбарын түвшинд гарч буй шийдвэрүүд болон боловсрол судлалын орчин цагийн онол үзэл баримтлалыг жиших боломж боловсролын салбарын хамт олонд нээлттэй  байж, санал бодлоо солилцон хамтран ажиллах нь  нь маш чухал юм.
 
Сүүлийн жилүүдэд Н.Болормаа сайдын үед 6 настай хүүхэд, Ё.Отгонбаяр сайдын үед зөвхөн Кембрижийн стандарт (гэхдээ боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөрийн судалгаанд Кембрижийн стандарт, Кембрижийн хөтөлбөр гэдэг нэр томъёо байхгүй. ) гэдэг сэдэв бага, дунд боловсролын салбарт  түлхүү яригдсан.  Ер нь  бага, дунд боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан бодлого, стратегийн гол асуудлуудын талаар сайд хүн өөрөө бие даан санал бодлоо илэрхийлсэн  ярилцлага, нийтлэл ерөнхийдөө ховор  байдаг юм.  
 
Тэгвэл БШУ-ны сайд Л.Гантөмөр сонин хэвлэл, сайтад  өгсөн ярилцлагадаа боловсролын салбарт ямар асуудлуудыг дэвшүүлэн тавьж байгаа, үүний учир утга нь юу болох талаар  нилээд өргөн хүрээнд санал бодлоо илэрхийлжээ. Тэндээс Бага дунд боловсролын  бодлогын хүрээнд  Зөв монгол хүүхэд, хүүхэд бүрийг хөгжүүлэх, ном, авъяас гэсэн үгээр илэрхийлэгдэж буй  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлгож байгаа.
 
Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын ярилцлагуудыг шүүрдэж, түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга санаа болон энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол, үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг  сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.
 
Бага, дунд боловсролын салбарт ажиллаж байгаа багш, судлаачид хэн ч гэсэн өөрт ногдсон ажил үүргийн хүрээнд өөрийн мэдлэг, чадвар хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан ийм харьцуулалтыг хийж л байдаг шүү дээ. Би тэдний л нэг юм. Гэхдээ боловсролын салбарт байдаг бэрхшээлтэй асуудлуудын нэг нь боловсролын бодлогын түвшинд шийдвэр гаргагчид, боловсрол судлаачид, багш нар гэсэн боловсролын салбарын өөр, өөр түвшинд ажилладаг гурван гол бүлэг хүмүүс  нэг зүйл, нэг санааг гурван өөр хэлээр илэрхийлдэг нь зохих бэрхшээлд хүргэдэг талаар судлаачид байнга тэмдэглэж байдгийг анхаарах нь зүйтэй байх. 
 
БШУ-ны Сайд Л.Гантөмөр:
"Үнэндээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна гэсэн айдас олон багшид бий. Гэхдээ энэ санаа зөвхөн минийх биш учраас ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг дэлхий дахины зорилго болсон цоо шинэ боловсролын философи юм."  
"Хүүхэд бүрийг хөгжүүлэх ажил Л.Гантөмөрөөр дуусах вий гэсэн айдас бий" (2014.03.28 Vip76.mn)
 
МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа:  Зарим хүн "хүүхэд бүрийг хөгжүүлнэ" гэж хэлэх нь буруу гэж үздэг.  Миний бодлоор бол бодлогын түвшинд ингэж хэлж байж л хүүхдийн хөгжилд оролцох ёстой бүх субьектуудын анхаарлыг татаж, тэдний хүлээх хариуцлагыг тодруулж, нэг цэгт зангидах ёстойБагш, сургуулийн удирдах ажилтнууд, эцэг эх, олон нийт, байгууллагууд бүгд тус бүрдээ хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө юуг, яаж хийхээ бодож, төлөвлөн, улмаар үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага гардаг.
 
Харин хүүхдийг гаднаас нь  удирдаж хөгжүүлдэг юм уу, эсвэл  хүүхдэд өөрт нь хөгжих боломж  байдаг юмуу  гэдэг бол боловсролын онолын асуудал. Хүний хөгжлийг тайлбарладаг онолын үзэл баримтлалуудад хүнийг хөгжүүлдэг гол механизм нь суралцахуй гэж үздэг. Хүн сурах үйл ажиллагааг явуулж байж л хөгжинө. Тэгвэл хүүхэд өмнө нь ч сурч л байсан, одоо ч сурч л байна, цаашдаа ч сурах болно. Энд шинэ зүйл юу байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна.  Хариулт нь  сурах гэдгийн дор юуг ойлгож байгаа, юуг яаж сурах, үүний учир шалтгаан нь юу болох тухайд л байгаа юм. 
    
Шинэ зууны хөгжлийн онцлог, энэхүү хөгжлийг авч явах ирээдүйн иргэдийн мэдлэг, чадварт тавигдах шаардлагатай уялдан суралтын зангилаа асуудал болох "Багш яаж багшлах",  "Сурагч яаж сурах"-ын хувьд эрэмбэ өөрчлөгдөж, эхлээдхүүхэд яаж сурч, хэрхэн хөгждөг зүй тогтолыг илрүүлээд, дараа нь тэр зүй тогтолд нийцүүлэн багш хэрхэн сургах, багшлах тухай асуудал тавигдах болсон. Улмаар энэ асуудлын хариулт болж боловсролын философи, суралцахуйг тайлбарладаг онол үзэл баримтлалд өөрчлөлт гарах  болсон юм. 

ТОО ТООЛЛЫН СУУРЬ БҮТЭЦ

posted Dec 14, 2015, 10:41 PM by Алтанцоож Ц

Ганц хүн хүн болдоггүй, ганц цуцал гал болдоггүй. Зүйр үг.

ТОО ТООЛЛЫН СУУРЬ БҮТЭЦ

НЭГЖ АРАВТ ЗУУТЫН ОРОН НЭГДЭЭД НЭГЖИЙН АНГИ БҮТСЭН


0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9  ийм арван тэмдгээр цөөн ба олон аль ч тоо ширхэгтэй зүйлийн тоог нэг утгаар ойлгомжтой тэмдэглэн бичих аргыг хүн төрөлхтөн олон үеийн хувьсал, хөгжлийн явцдаа олж тогтоожээ. Олныг яаж тэмдэглэдэгийг хүн бүр мэддэг. Гэхдээ зарим нь ухамсарлахгүй зүгээр л хэрэглэдэг.

Аливаа 9 хүртэл ширхэг юм өөр өөрийн орон гэртээ байж байдаг.

Тэр гэртээ байгаа 9 ширхэг дээр нэгийг нэгтгэхэд л өөр орон гэрт шилждэг. буюу арван ширхэг болонгуут шинэ нэгж (орон гэр)-ийг үүсгэдэг. Арван нэгжийг нэгтгээд аравтын нэг нэгж болгодог. Нэг арав, хоёр арав, гурван арав, дөрвөн арав, таван арав, зургаан арав, долоон арав, найман арав, есөн арав-эдгээр нь аравтын гэр орондоо байна. Арван арав болонгуут зуут гэдэг ондоо гэрт шилждэг. Нэг зуут, хоёр зуут, ... , есөн зуут гээд зуутын гэрт байрлаж байснаа арван зуут болонгуут мянгатын гэрт шилждэг. Тооны бичлэгийн гэр оронгийн нэр нь дан, аравт, зуут, мянгат, түм, бум, сая живаа гээд цааш үргэлжилжлүүлэн 67 гэр оронтойгоор эрт үеийн монголчууд мэдэж хэрэглэдэг байжээ. Орчин үеийнхээр тооны оронг нэгж, аравт, зуут, мянгат, арван мянга, зуун мянга, сая, арван сая, зуун сая, миллард, арван миллард, зуун миллард, трилон, арван трилон гэх мэт дууддаг.

Бид 10 хуруутай. Хоёр гарын 10 хуруугаараа мянга хүртэл дохиж чадна. Сэтгэлгээ.  

Тоо тоолол, тооны үйлдлийн үйл энэ бүтцэд бүгд бодит байдлаараа цогцлон бүтсэн нь харагдаж, сэтгэгдэж биднийг сэхээрүүлж, үнэн мэдлэгт хүргэх итгэлийг төрүүлж сэтгэлгээг хөгжөөж байна. Гараа ямар бол бариа тийм гэсэн ардын мэргэн үгээр жигүүрлэн зөвөөс зөвд, мэдлэгээс мэдлэгт дамжсаар Оюун ухааны өргөн талаас уулын уужим талибуун бэлд, бэлээс ухаарлын оргилд авирцгаая. Уулын оройгоос ихийг харах боломжтой. Индукц, дедукцийн сэтгэлгээний арга үйлийн тухай энгийн хүүрнэл энэ.

Тусгай зүйл байдагч бусадтайгаа нэгдэлтэй бүхлийн хэсэг мөн. Хэсэг ч бас бүхэл юм.

Хүн зөвхөн бүдүүн бараг бодитоор хүртэх 5 мэдрэхүйгээр хязгаарлагдахгүй, ертөнцийн бүтцийн хэсгүүдийн нарийн холбоосын торгон мэдээллийг хүртэх боломжтой бүтсэн. Түүнээ нээх эс нээх гэж л байгаа. Тархи мэдрэлийн тогтолцоо, зүрх сэтгэлийн асуудал энд хамаарагдах юм.

Урд зөвхөн нэгжийн ангийн бүдүүвчийг бүхлээр нь зурагласан. Орчлонгийн юмс устан арилж үүсэн бүрэлдэж байдаг үелсэн хэмнэлтэй тул тоолол үргэлжлэх болно.

Тооны анхан шатны мэдлэг иймхэн боловч бүхнийг үүсгэн бүтээх эхлэл энэ. Энэ эхлэлээс сэтгэлгээгээр буй бүхнийг өөртөө ухамсарлахын төлөөнөө үүсгэн бүтээх болно. Үүсгэн бүтээх ч биш, оршин байгаа бүхнийг харилцан уялдаат бүтцээр нь дэлгэн харуулж, нийтлэг шинжээр нь нэгтгэн багцлах арга үйлийн баримжааг мэдрэх болно. Ингэж тоо-математик хүмүүсийн танин мэдэх сэтгэлгээний хэв загвар, үйл бүтээлийн хөтөч болохыг суралцагч бүхэн мэдэрч, хүртэх, хэрэглэх боломж нээгдэнэ.  

Танин мэдэхүйн сэтгэлгээний эхлэл энэ. Өрнөл нь юу вэ? Тэнцүүг нь хадгалан хувиргах, тэнцүүбишийг нь хадгалан хувиргах инвариант сэтгэлгээгээр замнан асуудлыг шийдэж, үйлийн явцаа тайлбарлан мэдлэг нэгээс хэсэгт, хэсгээс олонд хүрэх нөхцөл бүрдэнэ. Математикт тодорхой үйлдлүүд буюу хувиргалтаар үл өөрчлөгдөх шинж чанар, хэмжигдэхүүнийг инвариант гэдэг.

Томьёонд орлуулдаг алгоритмын үйл, зүй тогтолоор хөөн үйлддэг сэтгэлгээ үйлээр (тоймлон зураглах, бүтцийн дараалсан шатлалаар дамжин үйлдэх явцаар) хүний хэрэглээ, онол болж байж ухаан ухамсарт баттай суудаг жамтай.Сэтгэлгээний үйл өөрийн зөнгөөр алгоритм буюу орлуулдаг үйлд хувирна. Энэ үеэс эхлэн алгоритм буюу орлуулах үйлийг зөнгөөрөө зөв хэрэглэх боломж бүрдэнэ.  Суралцагчийн үл мэдрэхүй, үл танихуйн стрессгүй үйл ажиллагаа үргэлжилнэ. 

Мэдлэг анхан шатнаас дундад зүй тогтлоор, танин мэдэхүйн үе шатаар дараалах үйлд  шилжиж суралцагчийн сандрал гайхширал арилна. Хэсгээс бүхэлд, бүхлээс хэсэгт шилжсэн танин мэдэхүйн сэтгэлгээ, үйл төлөвшинө. Товчдоо энэ. Үүний төлөө урдах гурван бүтцийн хэсгээр болон нэгдлээр сэтгэн үйлдэцгээе. Хэсэглээд нэгтгэе. Онол үүснэ. Хэрэглэнэ. 1-7-р ангийн математикийн сэтгэлгээ, үйлийн арга энэ.

Энэ мэдлэгийн үйлдээ зохистойгоор үсэг оруулан бичиж алгебрт шилжинэ. Алгебрийн хууль дүрмүүдийн гаргалгааг урдах гурван бүтэц арифметикаас ургуулан бүтээнэ. Анхан ба дунд шатны математикийн мэдлэг, танин мэдэхүй ингэж логик холбоотой үйлд шилжин бүхний мэдлэг, хэрэглээний хүртээл болох бүтэц цогцоллоо.

Харин нийтийн хүртээмжтэй үйл ажиллагаа болгох зорилго, арга үйл, менежмент хүлээгдэж байна.                                 

С. Эрхэмбаяр. БМДИ-ийн математикийн зөвлөх багш.

1-10 of 10