Зарлал


Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн төв байрны цайны газрын сонгон шалгаруулалт зарлах нь:

Хаяг: Сөүлийн гудаж-С1, 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14250-0054

Утас: 99592101, 323721, 322726

Шалгаруулалтанд оролцогчдын материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2018.09.06

Чиглэл: 6-12 дугаар ангийн сурагч, багш нарт цай хоолоор үйлчлэх 

Түрээсийн үнэ: Ерөнхий Сургуулийн цайны газрын түрээсийн жишиг үнээр

Бүрдүүлэх материалууд: 

1. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадвар

Харилцагч банкны дансны хуулга/6 сар/

Санхүүгийн тайлан /2018 оны хагас жилийн тайлан/

Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт

2. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын үйл ажиллагаа явуулах чадвар

Цайны газрын үйл ажиллагаа эрхэлж байсан байдал

Мэргэжлийн байгууллагын тодорхойлолт 

3. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо 

4. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүллэлт, бодит дотоод зургаар баримтжуулах 

5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/

6. Хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

7. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээрх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх


Улсын Физикийн олимпиадад амжилт дүүрэн оролцлоо



Улсын физикийн 31 дүгээр олимпиад 4 сарын 26-29-ны хооронд Сүхбаатар аймагт амжилттай явагдаж өнгөрлөө.
Тус сургуулийн багш, сурагчдын баг уг олимпиадаас ганзага дүүрэн ирсэнийг дурдвал:
12 дугаар ангийн төрөлд
12е ангийн сурагч Б.Амарболд Мөнгөн медаль
10г ангийн сурагч Б.Цолмон хүрэл медаль

9-р ангийн төрөлд 
9е ангийн сурагч М.Өнөболд Мөнгөн медаль
9е ангийн сурагч Ж.Тэмүүлэн шагналт байр.

Багшийн төрөлд
Физикийн багш Н.Оюунчимэг Хүрэл медаль

Улсын Одон орны 6-р олимпиадад 
12е ангийн сурагч Б.Амарболд Алтан медаль, од дурандах дурангаар шагнагдлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе
 


Эцэг эхчүүдэд

  • Интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгджээ -Зах хязгааргүй ертөнцөд хил хязгаар хэрэгтэй-  -Хүү хаачсан юм бэ? -Хичээлдээ явсан. -Ийм орой хичээл нь тараагүй байгаа юм уу? -Уг нь тарах цаг нь болчихсон байна. Гэхдээ ирээгүй байх ...
    Posted Dec 16, 2015, 12:46 AM by Алтанцоож Ц
  • Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? (тархины судалгаа) Яагаад хүүхдийн нялх, бага нас цаашдынх нь амьдралд шийдвэрлэх нөлөөтэй гэж?Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний ...
    Posted Dec 15, 2015, 4:07 PM by Алтанцоож Ц
  • Хүүхдийг тайван орхи Тоглоом бол хүүхдийн хувьд ажил нь. Харин үүнийг сүүлийн үед анхаарахаа болио юу даа. Ганц манайд ч биш юм аа. Чөлөөтэй тоглохын ач холбогдлыг эцэг эхчүүдийн дунд тусгайлан таниулах хэрэгтэйг ...
    Posted Dec 15, 2015, 4:01 PM by Алтанцоож Ц
Showing posts 1 - 3 of 6. View more »

Хэвлэлийн мэдээ

  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалт I дүгээр сургууль дээр боллоо Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр, залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ээлжит сургалт өчигдөр боллоо. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын ...
    Posted Feb 15, 2017, 9:47 PM by Altantsooj Tseveenjav
  • Улсын физикийн олимпиадын дүн гарлаа Улсын физикийн 29 дүгээр олимпиад Дундговь аймагт таван өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргажээ. Энэ удаагийн олимпиадад 150 гаруй багш, сурагчид оролцсон бөгөөд 25 комиссын гишүүн ажилласан байна.Ангилал бүрийн шилдгүүдийг ...
    Posted May 4, 2016, 6:10 PM by Altantsooj Tseveenjav
  • МҮОНРТ - "СБД -ийн Дуулиан - 2020" тэмцээний аваргууд тодорлоо
    Posted Dec 14, 2015, 6:08 PM by Алтанцоож Ц
  • Хүүхдүүд цахилгаан соронзон дурантай хиймэл дагуултай холбогдлоо Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль дээр “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Энэхүү төсөл нь хиймэл дагуулын хэрэглээг сэтгэн бодож санаа гаргахаас эхлүүлээд ...
    Posted Dec 8, 2015, 6:17 PM by Алтанцоож Ц
  • EAGLE - Сансар дахь бидний мөрөөдөл Уг төсөлд тус сургуулийн 10д ангийн сурагч Хадаан, 11е ангийн сурагч Ану, 11г ангийн сурагч Энхномин, 11б ангийн сурагч Мөнх, 12б ангийн сурагч Батболд нар оролцсон.
    Posted Dec 8, 2015, 7:12 PM by Алтанцоож Ц
Showing posts 1 - 5 of 8. View more »

Зөвлөгөө, Тэтгэлэг

  • УНГАР УЛСАД 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 ...
    Posted Feb 13, 2017, 5:27 PM by Altantsooj Tseveenjav
  • ДЭЛХИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛЬД 110 ХУВИЙН ТЭТГЭЛЭГЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАХ БОЛОМЖ: Цуврал 1 2009 оноос хойш гадны их, дээд сургуулиудад сурах Монгол залуучуудын тоо эрс нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад дэлхийн шилдэг гэсэн тодотголтой Харвард, Кембридж, Оксфорд, Эм Ай Ти гэх зэрэг их сургуулиудуудад ...
    Posted Feb 13, 2017, 5:24 PM by Altantsooj Tseveenjav
Showing posts 1 - 2 of 2. View more »