Түүхэн товчоо

1923-02-16 нд

  • Нийслэл хүрээнд “Дунд сургуулийн танхим” нэртэйгээр 2 бүлэг, 40 сурагч, 4 багштайгаар байгуулагдcан. Анхны захирал Б.Ишдорж.

1925 он

  • Анхны пионерийн бүлгэм байгуулагдсан.

1926 он

  • Дунд сургууль төгссөн (7-р анги) анхны 40 сурагчдаас шилдэг 30 сурагчийг Герман, Франц улсуудад суралцуулахаар явуулжээ.

1929 он

  • Ардын хувьсгалаас хойш шинээр байгуулагдсан ЕБС-иудад үлгэр дууриалал болж ирснийг үнэлж, Засгийн Газрын шийдвэрээр “Үлгэр жишээ дунд сургууль” болсон.

1938 он

  • Ерөнхий боловсролын анхны бүрэн дунд (ардын үлгэр жишээ) сургууль болсон.

1940 он

  • Сургуулийн зориулалттай зураг төслөөр манай улсын анхны 4 давхар барилга баригдсан.
  • Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 60-р тогтоолоор тус сургуулийг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгосон.

1941 он

  • ЕБС-ийн анхны 10-р ангийн төгсөлт болж, дээд боловсролтой боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх эх үндэс тавигдаж, боловсролын хөгжлийн шинэ түүхэн үе эхлэв.

1952 – 1955 он

  • Охидын сургууль болгосон.

1955 он

  • Ардын гэгээрлийн яамны туршилт бааз сургууль болсон.

1965 он

  • Гэгээрлийн Яамны шийдвэрээр Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэнгийн харьяа лаборатори сургууль болж, өнгөрсөн хугацаанд манай орны ЕБС-тай холбоотой олон туршилт судалгааны ажлыг гүйцэтгэх төв сургууль болгожээ.
  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги анх нээгдсэн.

1967 он

  • Олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн.

1968 он

  • Кабинетийн системд шилжив.
  • Д.Цэнджав багштай 8б анги улсын тэргүүний бүлэг болов.

1973 он

  • Сургуулийнхаа 50 жилийн ойгоор “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-гоор шагнагдсан.
  • Анхны “Улсын тэргүүний сургууль” болсон.
  • ОУМО-аас сурагч М.Энхсайхан анхны хүрэл медаль авав.

1974 он

  • Программчилалын хичээл зааж эхлэв.

1980 он

  • Москвагийн ОУ-ын орос хэлний олимпиадад оролцож эхэлсэн.

1984 он

  • Тус сургуулийн пионерийн 1-р бүлгэм анхны “Улсын тэргүүний пионерийн бүлгэм” болсон.

1987 он

  • “Правец – 82” гэдэг 20 ш компьютертай анхны кабинет №28-д байгуулагдав.

1989 он

  • Монгол хуучин бичгийн сургалтын туршилт ажил эхэлсэн.

1990 он

  • Олон улсын физикийн олимпиадад оролцож эхэлсэн. Франц хэлний сонгон сурах хичээл эхлүүлсэн

1993 он

  • Тус сургуульд лицей хэв шинжийн ангийг банк, санхүү, анагаах ухаан, химийн чиглэлээр нээн  хичээллүүлсэн.
  • СБД-ийн математикийн олимпиадыг ахмад багш агсан С.Шаравын нэрэмжит болгосон.

1994 он

  • Улаанбаатар хотын математикийн олимпиадыг МУ-ын гавьяат багш агсан С.Цагааны нэрэмжит болгосон.

1995 он

  • “Хөдөлмөрийн аварга багш” шалгаруулдаг болсон.

1996 он

  • СБД-ийн тэргүүний сургууль болсон. Москвагийн ОУ-ын орос хэлний олимпиадаас 3 дах алтан медалиа хүртсэн.

1997 он

  • Аргентин улсад болсон ОУ-ын математикийн 38 дахь олимпиадаас тус сургуулийн сурагч Өлзийбатын Баттулга анхны алтан медалийг эх орондоо авчирсан.

1998 он

  • Улаанбаатар хотын тэргүүний сургуулиар шалгарсан.

2000 он

  • Улсын Гэгээрлийн Хяналтын албаны шалгалтаар “хангалттай сайн” үнэлгээ авсан. Лаборатори 1 дүгээр сургуулийн нэрэмжит физикийн “Их сорил” анхдугаар олимпиадыг зохион байгуулж эхэлсэн.

2001 он

  • Бага ангийн багш Цэрэнгийн Цэвээн Ардын багш болсон.
  • Сургуулийнхаа спортын түүхэнд Итали улсад болсон идэрчүүдийн дэлхийн аварга шалгаруулах гандболын тэмцээнд 12 сурагч, 1 багш амжилттай оролцож шинэ үеийг нээсэн.
  • БНСУ-д болсон ОУ-ын математик олимпиадаас мөнгө, хүрэл медаль тус тус хүртэв.
  • Тайвань-д болсон олон улсын олимпиадад 3 сурагч оролцов.

2002 он

  • Улсын Математикийн 38-р олимпиадыг сургуулийн 80 жилийн ойн нэрэмжит болгон явуулсан.
  • “Бид чадна” чуулган хийж, улс орныхоо бүх ЕБС-иудад хандан уриалга гаргав,
  • Англи улсад болсон ОУ-ын Математикийн 43-р олимпиадад Монгол улсын багийг зөвхөн тус сургуулийн сурагчид бүрдүүлж оролцсон.

2003 он

  • Түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэв.
  • Өнгөрсөн 80 жилд 9000 орчим хүүхэд суралцаж, түүнээс 5509 хүүхдэд бүрэн дунд боловсрол олгожээ. Сургуулийнхаа туг, сүлд дуу, бэлгэ тэмдэг, хүндэт дэвтэр зэргийг шинээр буй болгосон.
  • “Хүмүүн бичиг” сониноос “Үүрд хадгалагдах батламж” олгов.

2004 он

  • Грек улсад болсон ОУ-ын Математикийн 45-р олимпиадад тус сургуулийн сурагчдын баг хоёр дах удаагаа улсаа төлөөлөн оролцож, 2 мөнгө, 3 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртсэн.
  • МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди зочилсон.
  • “Миний сургууль” сэтгүүл гаргаж эхэлсэн “Анги удирдагч манлай багш”, “ Оны онцлох хүн” зэрэг шагналууд буй болгосон.

2005 он

  • Сургуулийнхаа нэрэмжит математикийн “Их сунгаа” олимпиадыг зохион байгуулж эхэлсэн.
  • “Улсын шилдэг менежменттэй сургууль”-аар шалгарсан.
  • Испани улсад болсон ОУ-ын Физикийн 36-р олимпиадаас сурагч М.Отгонбаатар МУ-ын анхны хүрэл медаль авсан.
  • “Яруусал” урлагийн наадмыг зохион байгуулж эхэлсэн.
  • “Нэгийнхэн” сонин гаргаж эхэлсэн.

2006 он

  • МУ-ын ерөнхий сайд М.Энхболд, МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зочилсон.
  • ОУ-ын Байгалийн ухааны олимпиадад анх удаа оролцож эхэлсэн.
  • Сингапур улсад болсон ОУ-ын Физикийн 37-р олимпиадаас 10-р ангийн сурагч М.Отгонбаатар МУ-ын анхны мөнгөн медаль авав.
  • Казакстаны эрдэмтэн Жаутковскийн нэрэмжит ОУМО болон математикийн бага, дунд насны ангилалын олон улсын уралдаануудад оролцож эхэлсэн.
  • Өөрийн сургуулийн “Бага боловсрол” кирриклюм боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
  • Өглөөний нэвтрүүлгээ “Болор ертөнц” радио студи болгон өргөтгөсөн.
  • ССШТ-ийг байгуулсан. Өвөл, хаврын ТТШ авдаг болсон.
  • Сурагчдын эрэлт хэрэгцээг харгалзан “Яармаг худалдаа” зохион байгуулж эхэлсэн.

2007 он

  • “Цахим сургууль” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
  • БНХАУ, Казакстан улсад болсон бүсийн математикийн олимпиадуудад тус сургуулийн багш сурагчид амжилттай оролцож алт 1, мөнгө 1, хүрэл 5- ыг хүртвээ.

2008 он

  • 12 жилийн сургалттай 6 настны 1-р ангийн элсэлт болов.
  • Бага боловсролын “Сурагчийн хөгжил- төлөвшил “ үнэлгээний дэвтрийг анх туршин хэрэгжүүлж эхэлсэн.
  • Төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг тэмдэглэж, “Эрдмийн гэгээн дуулал” тоглолт хийсэн.
  • МУ-ын ерөнхий сайд С.Баяр зочилсон.
  • Испани улсад болсон ОУ-ын математикийн 49-р олимпиадаас сурагч Б.Оюундарь монголын эмэгтэй сурагчдаас анх медаль хүртэв.
  • Өөрийн сургуулийн суурь, бүрэн дунд боловсролын кирриклюм боловсруулан хэрэгжүүлэх ажил эхэлсэн.
  • “Сурлагын чанарын аварга” багш шалгаруулдаг болсон.
  • “УБ-УВС-УБ” гэсэн чиглэлээр 6 аймаг, 23 сумын нутгаар 3000 гаруй км замын аялал зохион байгуулсан.

2009 он

  • Бага ангийн боловсролын албан хэрэгцээнд зориулан “ Бага боловсролын хөгжлийн чиг хандлага зорилго, зорилт менежмент төлөвлөгөө “ ажлын дэвтрийг анх туршин хэрэгжүүлж эхэлсэн.
  • Англи хэлний онлайн сургалт эхэлсэн.
  • Улсын математикийн 45-р олимпиадаас алтан медаль-3, мөнгөн медаль-6, хүрэл медаль-4 хүртэж,математикийн улсын аварга 2 дах багш төрж шинэ амжилт тогтоосон.
  • Сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлсэн.
  • МУ-ын гавьяат багш агсан Д.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал буй болгосон
  • 1-р сургуулийн нэрэмжит Физикийн анхны “Online олимпиад”-ыг орон даяар зохион байгуулж эхэлсэн.
  • Өргөтгөлийн барилгаа 3 давхар болгосон.
  • “Шилдэг судлаач багш” шалгаруулдаг болсон.
  • Багш Д.Дэнсмаа эрдмийн зэрэг хамгаалсан нь сүүлийн жилүүдэд хамгаалсан 3 дах багш болов.

2010 он

  • Математикийн улсын олимпиадын бүх ангилалын аварга төрсөн.
  • Сурагч Ц.Ивээл тус сургуулийн 3 дах эмэгтэй, математикийн улсын аварга болсон.
  • “e-School программ” боловсруулж удирдлагын цахим хөтөлбөрт шилжсэн.
  • Бага боловсролын шатанд “Хүүхдийн хөгжил, төлөвшил” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
  • “Цэвэр орчны төлөө зүрх сэтгэлийн галаа асаацгаая” аян өрнүүлсэн.
  • Цахилгааны шугам, сүлжээний засвар хийсэн.
  • “Эх боловсрол-эрдмийн гараа” сэдэвт ажил зохиож эхэлсэн.
  • “Хичээлийн судалгаа”-ны баг ажиллаж эхэлсэн.

2011 он

  • Нидерланд, Тайланд, Турк улсад болсон математик, физик, химийн дэлхийн олимпиадад болон БНХАУ, Индонез улсад болсон ОУ-ын уралдаанд олон сурагч, багш амжилттай оролцов. Үүнээс 10-р ангийн сурагч Б.Ганбадрах химийн 43-р олимпиадаас сургуулийнхаа түүхэнд анхы хүрэл медаль авсан. Сурагч Д.Оргилболд физикийн хоёр дах мөнгөн медаль авчирсан.
  • Анх удаа ОУ-ын математикийн бага боловсролын олимпиадад улсаа төлөөлөн 5г ангийн сурагч Баярбат Алтан медаль хүртсэн.
  • 640 сурагчийн багтаамжтай бага боловсролын сургуулийн барилгын суурь тавьсан.
  • Улсын төрөлжсөн олипиадуудаас улсын аваргын Алт – 3, Мөнгө -10, Хүрэл -13-ыг авсан.
  • Математикийн улсын олимпиадын 26 дахь үнэмлэхүй аварга төрсөн.
  • 2011 оны СОНИРХОГЧДИЙН ДЭЛХИЙН АВАРГА шалгаруулах ШАТРЫН ТЭМЦЭЭНД Монгол улсыг 9ж ангийн сурагч С.Билгүүн төлөөлөн оролцож дэлхийн аварга боллоо.

2012 он

  • АНУ-ын Вашингтон хотын “Harriet Fulbright College”-тай сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж 5-р анги төгссөн 44 сурагч, 6 багшийн хамт сургалтанд хамрагдсан.
  • БНСУ-тай хамтран ажиллах багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж багш нар солилцон ажилласан.
  • 7-11-р ангийн хичээл бүрээр сургуулийн нэгдсэн “Жишиг даалгавар – 2012” товхимол цуврал номыг боловсруулан хэвлэж сурагчдад түгээж хэрэглүүлэх ажил эхэлсэн.
  • Бага ангийн сурагчдын “Хүүхдийн хөгжил төлөвшил” үнэлгээний стандарт боловсруулж эхэлсэн.

2013 он

  • Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэв.
  • Сургуулийн түүхийн баримтат киноны 2-р анги, түүхийн номны 2 дахь хэвлэл, сүлд дууны клип зэргийг бүтээв.
  • 640 сурагч сурах хүчин чадалтай бага сургуулийнб арилга ашиглалтанд орсон
  • Төв барилгын фасад, төв талбай, асфальтан зам, түүхэн алдрын танхимын өргөтгөл болон дотоод засварын ажлыг улсын төсвөөр хийж дуусгав.
  • “Дэлхийн болон Монголын бага дунд боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын онол практикийн бага хурлыг хийсэн.
  • “Оюуны үйлийн хэв шинж” тодорхойлох судалгааны арга зүйг боловсруулан улмаар СБД-ийн хэмжээнд хэрэгжүүлэх эхлэл тавьсан.
  • Бага боловсролын сургуулын барилга ашиглалтанд оров.
  • Улсын шилдэг менежменттэй сургуулиар шалгарсан.
  • Олон нийтийн санал асуулгаар оны шилдэг ерөнхий боловсролын сургуулиар шалгарсан.

 

2014 он

  • Германы ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Герман хэлний хичээлийг эхлүүлсэн.
  • Улаанбаатар хотод анх удаа Пьер Де Кубертины нэрэмжит Олимпийн танхим байгуулав.
  • “Ном хөтөлбөр” төсөл бичиж “Номын богц – Чөлөөт сонголт” номын буланг давхар бүрт байгуулж таатай орчинг бүрдүүлэв
  • Авсрали улсын Мельбурн хотын Айбирн бага сургуультай холбоо тогтоож, тус сургуулийн удирдлагууд манай сургуульд зочлон ирж хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан.
  • “Монгол улсын бага боловсролын хөгжлийн чиг хандлага олон улсын туршлага” сэдэвт уулзалт ярилцлага болсон.
  • “Дугуйн аялал – 2014” багш, ажилчдын чөлөөт аялал зохион байгуулав.

2015 он

  • Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Хэзээд бэлхэн” чуулга уулзалтыг үе үеийн пионерийн байгууллагын төлөөлөгчид, идэвхтэн сурагчдын дунд зохион байгууллаа.
  • Монгол Улсын Математикийн 51-р олимпиадад багш, сурагчид нийт 21 медаль хүртлээ.
  • СГЗ, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын “Гэгээрэл өдөрлөгийг багш, сурагчдын дунд зохион байгуллаа.
  • Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа манай сургууль дээр зочилж, сурагчидтай чөлөөт ярилцлага хийлээ.
  • Сургуулийн гадна спортын талбай ашиглалтанд орлоо.
  • Хилийн цэргийн ерөнхий газартай хамтын гэрээ байгууллан ажиллав.
  • Боловсролын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэн суралцагчидын авьяас чадварыг хөгжүүлэх, сурч хүмүүжих сургалтын таатай орчин, Боловсролын үйлчилгээний чанар хүртээмж, стандартын үнэлэмжийг сайжруулан үр дүнтэй ажилласан тул БСШУЯ, Монголын багш нарын холбооноос “Монголын боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч шилдэг сургууль” хүндэт өргөмжлөлөөр шагнагдав.
  • Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн 2015 оны “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллагаар шалгарч “Өргөмжлөл” хүртлээ.

2016 он

  • Бага сургуулийн дотоод таатай орчинг шинэчилэн өөрчилсөн
  • Эрүүл мэнд, чийрэгжилтийн өрөө байгуулав
  • АНУ-ын Вашингтон хотын Менторо Коллежид 5-10 ангийн сурагчид, багш нар зуны англи хэлний сургалтад жил бүр 30 хоног хамрагдахаас гадна өндөр хөгжилтэй улс орны түүх соёлтой танилцдаг үйл ажиллагааг тасралтгүй явагдаж байна.
  • Говь цөлийн бүсийн хил хамгаалах үйл ажиллагаатай танилцах баг ажиллаа.
  • Казакстан улсад болсон Жатыковын нэрэмжит ОУ-ын 12-р олимпиадаас Монгол улсын мэдээлэл зүйн анхны хүрэл медаль 12е ангийн сурагч Э.Баттулга хүртлээ.
  • Улсын төрөлжсөн олимпиадуудаас алт – 3, мөнгө – 8, хүрэл – 4 медалиудыг тус тус хүртлээ.
  • Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нараас “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний 2015 оны биелэлтийн дүнгээр өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлж “Нийслэлийн тэргүүний өмч эзэмшигч байгууллага”-аар шалгарч “Өргөмжлөл” хүртлээ.
  • 11е ангийн сурагч Бямбажаргалын Амарболд Монгол улсаас анх удаа БНСУ-д зохиогдсон Аз Номхон далайн орнуудын “Одон орон судлал”-ын олимпиадад оролцож хүрэл медаль хүртлээ.

2017 он

  • Улсын төрөлжсөн олипиадуудаас 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл хүртэв.
  • ОУ-ын дунд ангийн математикийн олипиадуудаас 7е ангийн сурагч М. Өнөболд МУ-ын анхны алтан медаль авчирлаа.
  • Төгсөх 12-р ангийн сурагчдын Баярллаа урлагын тайлан тоглолт МХО-д болов.
  • ОХУ-ын Улаан-Үүд хотын 29 дүгээр сургуулын сурагчидтай нөхөрсөг спортын тэмцээн, мөн багш сурагчдын солилцоог хамтран зохион байгуулав.