Сургуулийн бэлгэдэл, хүндэтгэл


Сургуулийн Бэлгэ тэмдэг ( эмблем )

Тус сургуулийн бэлгэ тэмдэг ( дүрс тэмдэг)-ийг сургуулийн захиалгаар уран зураач, зохион бүтээгч, МУЭ-ийн хорооны 2001 оны шагналт,  тус сургуулийн 1972 оны төгсөгч Дашзэвэгийн Дашдорж 2002 оны 6-р сард зохиож, сургуулийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан байна.

Бэлгэ тэмдгийн утга агуулга нь:

Энэхүү бэлгэ тэмдгийн дүрс, хэлбэр, зохиомж, өнгө зэрэг нь бүгд энгийн боловч зохиогчийн бодож боловсруулснаар тус бүрдээ гүн утга санааг агуулна. Гэхдээ заавал тийм байгаа юм гэж тулган хүлээлгэхгүй бөгөөд тухайн хүн өөр өөрийн үзэл, ойлголтоор чөлөөтэйгээр дүрслэн бодох, ухаарах ёстойг эрхэмлэнэ. Ингээд зохиогчийн санааг хураангуйлан илэрхийлье.

1. Тэгш өнцөгт дөрвөлжин дүрс нь аливаа зүйлийн бат бөхийг илтгэнэ.

2. Дөрвөлжин дүрс дээр голлосон  “С” үсгийн хэлбэрийн зохиомжоор “сургууль” болохыг , мөн түүний хагас дугариг хэлбэр болон алтан шаргал өнгөөр нарыг давхар илтгэнэ.

3. Дээрх дүрснээс эх авсан долгиолог дөрвөн дүрс нь нарны цацраг юмуу, эсвэл намирч, дэрвэж, хөгжил дэвшил өөд тэмүүлж байгаа мөнхийн хөдөлгөөнийг илэрхийлсэн байна.

4. Бэлгэдлийн зүүн дээд өнцөгт тус сургууль үндэслэн байгуулагдсан 1923 оныг, баруун доод өнцөгт 1 гэсэн тоогоор нэгдүгээр сургуулийн улсаас өгсөн дугаарыг тус тус илэрхийлжээ


Шинэ Монголын Ууган Дунд сургууль

Үг: МУГБ Ц.Гүррагчаа                                                                                 Хөгжим: МУУГЗ Б.Бямбабаяр 

Алдрай бяцхан насны минь
Хөгжөөнт дурсамжаар дүүрэн
Аавын дулаан ө
ргөө шиг
Сэтгэл зүрхэнд дотнохон
                                    
Эрдэмт мэргэн багшийн минь
Ариун сургаал нь гэгээхэн
Ээжийн сүүн сэтгэл шиг
Элэг зүрхэнд ээнэгхэн
Шинэ Монголын ууган дунд сургууль
Шинжлэх эрдмийн манлай сургууль
Энэ миний Нэгдүгээр сургууль
                                    
Уртхан амьдралын харгуйдаа
Мартахын аргагүй ачлалтай
Угтах маргаашийн өртөө рүү
Урин дуулдаг буянтай
Шинэ Монголын ууган дунд сургууль
Шинжлэх эрдмийн манлай сургууль
Энэ миний Нэгдүгээр сургууль
Шинэ Монголын ууган дунд сургууль
Шинжлэх эрдмийн манлай сургууль
Энэ миний эрдмийн өргөө