Сургалт‎ > ‎

Бага сургууль

СУРГАЛТ

Сургалтын ерөнхий
хөтөлбөр

Кембрижийн ОУ-ийн хөтөлбөр

Бага сургууль
Дунд сургууль
Ахлах сургууль
Амьдрах ухаан
Сургалтын орчин
Номын сан



“Орчлон” Олон Улсын сургуулийн бага боловсролын хөтөлбөрт 6-11 насны сурагчдад зориулсан үндэсний хөтөлбөр болон олон улсад нэр хүнд бүхий “Cambridge International Primary Programme” багтана.

CIPP хөтөлбөр нь бусад Кембрижийн хөтөлбөрүүдийн нэгэн адилаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл хөтөлбөр бөгөөд цөөн тооны хичээл, үндсэн чадварууд дээр нь анхааран, эх хэл дээрх сургалтыг хамтран хэрэгжүүлэх бололцоог олгодгоороо бусад олон улсын хөтөлбөрүүдээс давуу талтай юм.

Сургалт

Үндэсний хөтөлбөрийн хичээлүүд:      Монгол хэл, Математик, Хүн ба Орчин, Хүн ба байгаль, Иргэний боловсрол
Хөгжүүлэх хичээлүүд:                           Хөгжим, Бассейн, Биеийн тамир, Дүрслэх урлаг технологи
Олон Улсын хөтөлбөрийн хичээлүүд:  Mathematics, English,Science, ICT
  • Чадварлаг, туршлагатай, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчид
  • Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин
  • Зан суртахууны зөв төлөвшил
  • Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон, секцүүд, амьдрах ухааны сургалт
  • Бага дунд ангийн залгамж холбоог бэхжүүлдэг мэргэжлийн тэнхимүүдийн нягт уялдаа холбоо
  • Сургалтын үр дүнг үнэлэх багш, сургууль, мэргэжлийн тэнхимүүд, CIPP хөтөлбөрийн үнэлгээ
  • Байгуулагдсан цагаасаа 6 настангуудыг сургах, хос хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хуримтлуулсан туршлага, давуу тал
  • Эрүүл, зөв хооллолт

 
Зарим тоо баримтууд 

  • 2009 оны хичээлийн жилээс Cambridge International Primary Programme – буюу Кембрижийн Олон улсын бага боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 
  • Бага ангийн 23 бүлэгт нийт 590 сурагч суралцаж байна. 
  • Бага ангийн бүх багш нарын 12% нь мэргэжлийн Зөвлөх, 63% нь Тэргүүлэх, 25% нь Заах аргач зэрэгтэй.