http://sites.google.com/a/orchlon.edu.mn/site-mn-sukhbaatar/
http://sites.google.com/a/orchlon.edu.mn/site-en-sukhbaatar/

                    
Сайн байцгаана уу, хайрт хүүхдүүд ээ. Хүндэт эцэг, эхчүүдээ!
Сайн байцгаана уу, эрдэмтэн олон багш нар, ажилтнууд аа.







    
  
 “Орчлон” олон улсын сургууль өнөөдөр сургуулийн босгыг алхан сурагч болж аав, ээжээ баярлуулж байгаа 6 настай бяцхан шавь нараа угтан аваад 16 дахь жилийнхээ намартай золгож байна.
    Бид байгуулагдсан цагаасаа эхлээд л монголын боловсролын шинэчлэлд ямагт манлайлагч нь байсаар ирсэн билээ. Жишээ нь Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр, Монтессори СӨБ-ын хөтөлбөр, Хос хэлний сургалттай нэг ээлжийн сургууль, Цахим сургууль, Сургалтын үйл ажиллагааны цогц тогтолцоо, Сурлага,, хүмүүжлийн үнэлгээний тогтолцоо, Сурагчийн үдийн хоол, эрүүл хоол хүнс гээд маш олон ойлголтуудыг манай сургууль монголын боловсролын салбарт шинээр нутагшуулан, бүтээлчээр хөгжүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Тив дэлхийд монголынхоо нэрийг цуурайтуулсан, олон улсад нэр хүндтэй их, дээд сургуулиудад оюутан болсон, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж буй олон шавь нараараа бид бахархдаг.
    Хүүхэд бүр л өөр өөрийн онцлогтой, авьяас чадвартай, эцэг эхчүүдийн хүлээлт ч гэсэн өөр өөр байдаг. Гэхдээ хамгийн гол нь хүүхэд өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар л мэдлэг, чадвар, өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгодог. Иймээс таны хүүхдийг эрдэм номд шамдан суралцахад нь бид тусалъя, эцэг эх та бүхэн дэмжээрэй. Бид хамтдаа байж гэмээн Дэлхийн Монгол иргэд төрнө.
    Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх явдал л ирээдүйн иргэдийн бүтээх чадавхийг тодорхойлно. Чухам бодит чадвартай, бүтээлч иргэд л амьдралынхаа асуудлыг өөрөө шийдвэрлэх чадвартай байдаг. Энэ бол аливаа нийгмийн шавхагдашгүй их баялаг юм.
    Хайрт хүүхдүүдээ, эрхэм хүндэт эцэг эх, багш, ажилчид аа! Та бид хамтдаа хөдөлмөрлөж чадвал хүүхдүүдийн маань эрдмийн зам мөр өлзийтэй байх болно.

                            Та бүхэндээ хичээлийн Шинэ жилийн баярын 
                                             халуун мэндийг хүргэе!

                          Орчлон Сургууль Цэцэрлэгийн Цогцолбор БСБ-ын Сүхбаатар дүүрэг дэх салбар сургуулийн гүйцэтгэх захирал Э. ЗОЛБОО

Монголын ерөнхий боловсролын хөтөлбөр





Кембриджийн сургалтын ерөнхий боловсролын  хөтөлбөр
Монголд анх удаа Орчлон сургуулийн хамт олон 2008 онд дэлхийд алдартай Кембриджийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн бөгөөд кембриджийн дунд, ахисан шатны сургалтуудыг бага, дунд, ахлах ангиуддаа бүрэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна.
 
Кембрижийн ОУ-ийн хөтөлбөр

Кембрижийн ОУ-ийн хөтөлбөр

Дунд сургууль

Ахлах сургууль























































 
    
 
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Орчлон сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг та ЭНД дарж харна уу.                                                                                                                                  
 Орчлонгийн мэдээ

  • 21. Газар хөдлөлтийн гамшгаас хамтдаа сэргийлье! Жил бүрийн 10 дугаар сарын 13-нд Монгол Улс даяар “Байгалийн гамшгийг бууруулах” өдөр тохиодог билээ. Энэ нь байгалийн ямар нэгэн гамшиг тохиолдоход ард иргэдийг бэлэн байдалд байлгах зорилготой юм ...
    Posted Nov 1, 2017, 7:34 PM by Munkhtuul Ganbat
  • 20. СПОРТЛОГ ОРЧЛОН-гийнхон Налгар намрын нартай сайхан өдөр адтай, одтой, авхаалжтай, самбаатай “Орчлон”-гийн багачууд намрын спартакиадаа 2017 оны 09 сарын 10-ны өдөр монгол түмний төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ...
    Posted Oct 13, 2017, 12:23 AM by Munkhtuul Ganbat
  • 19. Орчлонгийн хүүхдүүд амьдрах ухаанд суралцсаар      Эрхэлж наадах  томоогүй наснаасаа эрдмийн аянд мордсон хүүхдүүд маань өсөж том болоод амьдрал хэмээх их далайд суралцсаар... “Орчлон” сургуулийн 6-8 дугаар ангийн 40 сурагч 2017 оны 9 дүгээр сарын ...
    Posted Sep 14, 2017, 5:14 AM by Munkhtuul Ganbat
  • 18. Шинэ хичээлийн жил, шинэ амжилтын эхлэл      Мөнгөн хонхны хөнгөн жингэнээгээр мөрөөдөл хүслээрээ жигүүрлэсэн цагаахан цаас шиг хөөрхөн суралцагчид амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээхээр эрдэм оюуны их өргөөндөө цугларцгаалаа. Аав, ээжийн алдрай бяцхан үрс, ах эгчийн энхрий ...
    Posted Sep 4, 2017, 5:09 AM by Munkhtuul Ganbat
  • 17. Элсэлтийн бүртгэл явагдаж эхэллээ.
    Posted Mar 23, 2017, 3:17 AM by Munkhtuul Ganbat
  • 16. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлье. "Дэлхийн эрсдэлийг бууруулах өдөр“- ийн хүрээнд СБД Орчлон төв сургууль цэцэрлэгийн цогцолбор дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд: -   Цогцолборын хэмжээний гамшгаас хамгаалах штабыг хуралдан нийт багш ажиллагсдад ...
    Posted Mar 23, 2017, 3:21 AM by Munkhtuul Ganbat
Showing posts 1 - 6 of 78. View more »