Азурайз нь 2012 оноос Autodesk компанийн Монгол дахь албан ёсны сургалтын төвөөр ажиллаж байна. Одоогоор Аutodesk AutoCAD анхан болон гүнзгий шат, Revit Architecture, MEP, Structure зэрэг програмуудын сургалтуудыг явуулах бөгөөд нэг дор 10 оюутан хичээллэх боломжтой. Азурайз сургалтын төвд суралцсанаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажлын үзүүлэлтээ сайжруулах боломжтой.

ATC гэж юу вэ? (Authorized Training Center)
Autodesk компани нь зураг төсөл, төслийн гүйцэтгэлд өргөнөөр хэрэглэгддэг програмуудыг үйлдвэрлдэг салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч компани юм. Тус компани өөрийн үйлдвэрлэдэг програмууддаа сургалтын үйлчилгээ үзүүлдэг нь “Authorized training center” буюу албан ёсны сургалтын төв бөгөөд энэ сургалтын төвд AutoCAD, 3DS MAX, AutoCAD Civil 3D гэх мэт бүхий л програмын чиглэлээр сургалтанд хамрагдах боломжтой.
Дээрх сургалтын төвийг Монголд анх удаа нэвтрүүлж буй Азурайз компанийн хамт олон зураг төслийн инженерүүд, оюутан сурагчид болон Autodesk-ийн програмуудыг сурахыг хүссэн хэн бүхэнд мэргэжлийн өндөр түвшинд чанартай сургалтанд хамруулж олон улсад хүчин төгөлдөр бүхий сертификаттай болох үүд хаалгыг нээж өгч байна.

Тус сургалтанд хамрагдсанаар:
-        Тусгай мэргэшсэн багш, чанартай орчин.
-        Autodesk-с хүлээн зөвшөөрөгдсөн хичээлийн хөтөлбөр, гарын авлага.
-        Ашиглахад хялбар практик ажлуудаар өөрийн чадвараа дээшлүүлэх
-        Өөрт хэрэгцээт түвшинг сонгон суралцах
-        Шалгалтанд зохих хэмжээний амжилт үзүүлж олон улсад хүчин төгөлдөр сертификат авах гэх мэт давуу талуудыг олж эзэмших болно.
 
АТС Сертификат гэж юу вэ?
Autodesk-ийн албан ёсны сургалтын төвүүд нь дэлхийн 86 оронд  үйлчилгээ явуулдаг, салбар нэгжээрээ дэлхийд тэргүүлдэг байгууллага юм. Мөн тус төвүүд ижил сертификат олгодог нь дэлхийн өнцөг булан бүрт уг сертификатыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.  Өөрөөр хэлбэл бүх сургалтын төвүүд ижил хичээлийн хөтөлбөртэй, ижил гарын авлагатай, ижил сертификаттай байх юм. Энэ нь програмыг улс бүрт ижил түвшинд зааж нэвтрүүлдэг болохыг илтгэж байгаа тул дэлхийн өнцөг булан бүрт Autodesk-н хэрэглэгчид үргэлж өссөөр байгаа билээ.
 
Албан ёсны сургалтын хөтөлбөр
Бид сургалтандаа албан ёсны олон улсад хүчин төгөлдөр гарын авлага болон сургалтын хөтөлбөр ашигладаг бөгөөд энэхүү гарын авлагыг Ascent, Wiley зэрэг компаниуд хэвлэн гаргадаг.
Эдгээр компаниудаас шат шатны сургалтанд зориулан эрхлэн гаргадаг сургалтын гарын авлагууд нь дэс дараатай, ойлгоход маш энгийн ба багшийн ашигладаг матертиалуудыг ч мөн давхар бэлдэж өгдөгөөрөө онцлогтой юм. Сургалтаа практикт тулгуурлан орох  тул  гарын авлага нь ч бас бие даан хийх ажлуудыг багтаасан байдаг. Сурагч хүсвэл бие даан гарын авлагаа ашиглаж өөрийн чадвараа нэмэгдүүлэх боломжтойн дээр өөрт тулгарсан асуултууддаа багшаас дор бүр нь хариулт авах замаар хичээл явагдана.