Холбоо тогтоох

Нүүр


Чуулга уулзалттай холбоотой мэдээллийг энэхүү хуудасны Мэдээ мэдээлэл болон Баримт бичгүүд хэсгээс болон summerforum.ulaanbaatar@gmail.com хаягаар хандан авна уу!

Бүртгэлийн мэдээлэл:

1. Та бүхэн мандатаа энэ хагас бүтэн сайнд буюу 18-нд 10-18 цагын хооронд Цахим Өртөө Холбоо ТББ-ын Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 427 тоот гэсэн хаягаар ирж мандатаа авна уу. Холбогдох утас нь 312920, 88115012

2. Ямар нэг шалтгаанаар чуулга уулзалтанд оролцож амжихгүй бол өнөөдөр 
summerforum.ulaanbaatar@gmail.com
хаягаар мэдэгдэнэ үү.


3. Иргэний үнэмлэх, гадаад паспортоо Чуулга уулзалтанд оролцохоор Төрийн ордон руу ирэхдээ марталгүй авч ирэх. 

4. Төрийн ордны хашааны зүүн, баруун талын хаалгаар ороод Төрийн ордны төв-хойд хаалгаар чуулганы танхимд орно. 

5. Төрийн ордны журмын дагуу жинс, хэт онгорхой сандаал, богино банзал болон даашинз, Т-шөрт, энгэр мөрр задгай хувцастай бол Таны нэвтрүүлэхгүй боолохыг анхаарна уу. 

6. Цагаа барихыг хүсье. 
“Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо” сэдэвт хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулга уулзалт

Гадаадад амьдарч буй  Монголчуудынхаа   улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж  буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах зорилгоор уг чуулга уулзалтыг Монгол улсын Ерөнхий Сайдын дэргэдэх “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-өөс Цахим Өртөө Холбоо ТББ-тай хамтран, Азийн Сангийн дэмжлэгтэйгээр 2010 оны 7 сарын 19-ний өдөр Төрийн ордоны Их Танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Чуулга уулзалтыг дэмжиж хамтран ажиллахаар Цахим Өртөө Холбооноос илгээсэн хүсэлтийн дагуу хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг дараах байгууллагууд бүртгүүлж эхэллээ. 


Мэдээ мэдээлэл

  • Чуулга уулзалтын Хөтөлбөр 08:00-09:00   Бүртгэл 09:00-09:20 Нээлт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ 09:20-09:25 Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 09:25 ...
    Posted Jun 25, 2010 9:55 PM by Amra J
  • Уулзалтын хэлбэр Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын талаар төр засгаас авч хэрэгжүүлэхээр боловсруулж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах болон  улс орныхоо хөгжилд өөрсдийн оруулж чадах хувь нэмэр, боломжийн талаар танилцуулах гэсэн хоёр ...
    Posted Jun 23, 2010 6:55 AM by Narankhuu S
Showing posts 1 - 2 of 2. View more »