Австралийн сургуульд суралцах болон
оюутны визний талаархи мэдээлэл
- Австралийн мэргэжлийн коллежуудад суралцах нь (энэ нь хуучнаар манайхны техникумтай дүйцэх сургалт) үнийн хувьд 3 дахин хямд тусдаг ба жилийн төлбөр ойролцоогоор 3500$-5000$ болдог байна. Харин англи хэлний мэдлэгийн төвшин зохих хэмжээнд хүрээгүй эсвэл IELTS 5.0-оос доошгүй оноо авч чадаагүй зэрэг бэрхшээл тулгарч байгаа бол хэлний бэлтгэлд ч хамрагдах бололцоотой . Энэ тохиолдолд хагас жил хэлний бэлтгэл хийгээд (учир нь хэлний курст суралцах хамгийн бага хугацаа 6 сар) үндсэн курстээ дэвшин суралцах боломжтой ба хэлний бэлтгэлийн төлбөр 1500$ орчмоор нэмэгддэг. Харин хагас жилийнхээ хэлний курсыг төгсөөд үндсэн курстээ дэвшин суралцахад 2 дахь жилээс үндсэн курсын жилийн төлбөр 3500 $ болох юм.
- Ерөнхий англи хэлнээс гадна дараахь мэргэжлийн курсуудад суралцах боломжтой. Сургуулийн мэдээллийг дараахь вэбээс харж болно. www.bridgebc.com.au Үүнд: 1. Бизнесийн удирдлага, 2. Зочид буудал, аялал жуулчлалын менежмент, 3. Хүний нөөцийн удирдлага.
- Австралийн коллежид суралцах хугацаандаа ажил хийх боломжтой байдаг бөгөөд бидний санал болгож байгаа курс гэхэд л долоо хоногт 2-3 удаа хичээллэх ба бусад цагаар ажилладаг бүрэн бололцоотой.
- Австралийн Оюутны Виз нь Америк болон Английн оюутны визээс ялгарах онцлогтой. Оюутны визийг тухайн курст суралцах хугацаагаар нь олгодог ба жишээ нь 3 жилийн курс байлаа гэж бодвол 3 жилийн хугацаатай байнгын виз олгох жишээтэй (Бидний санал болгож буй курс 2 жилийнх. Харин хэлний бэлтгэлтэй бол 2,50-3 жил болох юм). Үүнийг анхааруулсны учир нь 10 сараас дотогш сурахаар мэдүүлэг өгвөл танд сунгагдах эрхгүй виз олгогддог (no futher stay condition) бөгөөд визний хугацаа дууссан бол заавал Австралиас гарч байж шинээр виз аван орж ирэх нөхцөлтэй байдаг. Харин 10 сараас дээш, нэг жил юмуу түүнээс дээш хугацаагаар суралцах бол сунгагдах эрхтэй (futher stay condition) виз олгогддог. Энэ нь та визээ сунган жил, жилээр суралцаад ажиллаад явах боломжтой гэсэн үг юм. Визний төлбөр хэдэн жилийн виз олгож байгаагаас үл хамааран 430 AUD болдог.
- Виз олгох гол үндэслэл Австралид сурч амьдрах хугацаандаа санхүүгийн чадвартай байх ба буцаж Монголдоо ирнэ гэдгээ нотлон харуулах явдал юм.
- Манай улсын хувьд визийг Бээжинд байгаа Австралийн ЭСЯ-ны Консулын хэлтэс олгодог ба мэдүүлэг өгснөөс хойш 3-4 сарын дотор хариуг өгдөг.
- Виз олголтын талаар бүрэн ойлголттой болохын тулд дараахь зүйлийг мэдсэн байх ёстой. Үүнд:
- Сургуулийн урилга, визний мэдүүлэг (visa application), өөрийн албан бичиг баримтын хуулбар (notary copy), санхүүгийн баталгаануудыг эхлээд явуулна.
- Элчин, дээрхи бичиг баримтуудыг шалгаж үзээд виз гаргах боломжтой гэж үзвэл урьдчилсан визний зөвшөөрлийг (Pre Visa Assesment) бүртүүлсэн сургууль уруу чинь болон тань уруу явуулна.
- Дээрхи зөвшөөрөлд үндэслэн та визээ авах бүрэн боломжтой боллоо гэж үзэн сургууль уруугаа 1 жилийн төлбөрөө шилжүүлнэ. Төлбөр төлсөн баримтыг үндэслэн сургууль оюутныг Бүртгэж авсан баталгааг (Confirmation of Enrollment буюу CeO) бүртгүүлэгч оюутанд гаргаж өгөх ба нэг хувийг нь мэдээж элчин үрүү илгээнэ.
- Энэхүү Баталгаа, Гадаад Паспорт, Эрүүл Мэндийн Үзлэгийн бичгүүдээ эх хувилбараар нь элчинд илгээж тодорхой хугацааны дараа (энэ нь 1 сар орчим болно) виз дарсан паспортаа хүлээн авснаар энэхүү визний процесс дуусгавар болно.
- Сургуульд суралцахыг хүсэгчийг сургуульд нь бүртгүүлж урилгыг ирүүлнэ.
- Оюутны визний мэдүүлгий нь бэлтгэнэ.
- Бусад бичиг баримт бэлтгэхэд (боловсролын болон хувийн бичиг баримт) нь туслан бүрэн зөвлөлгөө өгнө.
- Санхүүгийн бичиг баримт бэлтгэхэд нь туслан бүрэн зөвлөлгөө өгнө.
- Элчингээс Урьдчилсан Визний Зөвшөөрөл (PVA) гарсан тохиолдолд төлбөрөө сургууль уруугаа шилжүүлэх ба сургуулиасаа ирсэн Бүртгэлийн Баталгаа, Паспорт, Эрүүл Мэндийн бичгээ элчинд илгээнэ.
- Элчингээс баталгаат шуудангаар таны 2-3 жилийн хугацаатай визтэй паспорт ирэх ба та бидний амжилттай ажилласан үйлчилгээний хөлс болох дээрхи мөнгийг бидэнд хүлээлгэн өгч Австрали явах аян замдаа бэлтгэж эхлэнэ.
Жич: Санхүүгийн баталгаа гаргаж чадах эсвэл санхүүгийн баталгаа гарган батлан дааж чадах спонсортой төлбөрийн чадвар бүхий харилцагч бидэнд хандана уу.
Мэдээллийг толилуулсан “Esan-Education” ХХКомпани
Харилцах утас: 976-99986438
e-mail: aushuju@yahoo.com